Цэцэрлэгээс бүүрэг илэрчээ
2017-10-18

 

Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-д Сонгинохайрхан дүүргийн XIX хороонд байрлах 92 дугаар цэцэрлэгт бүүрэг байна гэх мэдээлэл иржээ. Үүний дагуу тус төвийн мэргэжилтнүүд цэцэрлэгийн анги, хувцас солих өрөө, угаалтуур орчмоос найман ширхэг бүүрэг цуглуулж Шимэгч судлалын лабораторид ямар төрөл, зүйл болохыг нь шинжилжээ.

 

Шинжилгээгээр “ctenocephalides” төрлийн “ctenocephalides canis” зүйлийн бүүрэг байсан гэнэ. Энэ нь чичүүл, алаг даахай зэрэг жижиг мэрэгч болон нохой, муур, мөн хүнд шимэгчлэн амьдардаг аж. Тухайн цэцэрлэгийн доор байрлах хонгил нь мэрэгч амьтан орж, гарах нүх, дулаан орчинтой учраас нохой, муур орогнох тааламжтай нөхцөл болжээ. Тиймээс бохир усны болон дулааны шугам сүлжээгээр дамжиж, хүүхдүүдийн ангид бүүрэг тарсан гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тиймээс ЗӨСҮТ-өөс хүүхдүүдийн цагаан хэрэглэл, дэр, зөөлөн тоглоом зэргийг сайтар угаах, ариутгах, орны матрас, гудас, хөнжил, шалны хивс, хивсэнцэр зэргийг саваагаар сайтар гөвж, наранд тавих, бүх өрөө тасалгааг халдваргүйтгэлийн уусмалаар угааж, цэвэрлэх, дулааны шугамын хэсгийн хана, шаланд гарсан нүх, зай завсрыг битүүлж, хуурай байлгах, мэрэгч амьтдын шимэгч болох бөөс, бүүрэгт хазуулсан тохиолдолд харьяа эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөжээ.

 

Ц.Ганхуяг: Манайд энэ зүйлийн бүүрэгт хазуулж өвчилсөн тохиолдол бүртгэгдээгүй

 

ЗӨСҮТ-ийн Шимэгч судлагч Ц.Ганхуягаас энэ талаар тодрууллаа.

 

-92 дугаар цэцэрлэгээс бүүрэг илэрсэн байна. Энэ бүүрэг хаанаас цэцэрлэгт орж ирсэн юм бол?

 

-Тандалтаар тухайн цэцэрлэгийн доор байрлах подволд жижиг амьтан орж гарах нүхтэй, дулаан чийглэг  байсан учир нохой, муур орогнох тааламжтай орчин болсон байна.  Бохирын болон  дулааны шугамаар дамжин анги, танхимд шалны завсараар дамжсан байх магадлалтай. Нэг ангийн угаалтуур, унтлагын өрөөнөөс бүүрэг олдсон. 

 

-Энэ бүүрэг ямар аюултай вэ?

 

-Энэ зүйлийн бүүрэг нь жижиг мэрэгч амьтанд,  гэрийн тэжээвэр амьтдаас нохой, муур зэрэг сүүн тэжээлт амьтдад шимэгчилэн амьдардаг. Бие нь 1-0.4 мм урттай, жижиг толгойтой, хагас бөөрөнхий нүдтэй, биеийн гадаргуугаар хатуу хитин бүрхүүлтэй, олон жижиг өргөснөөс тогтсон гурван хос хөлтэй шимэгч юм. Амьдралын мөчлөг нь тохиромждой нөхцөлөөс хамаарч хэдэн сараас 1.5 жил хүртэл амьдрах чадвартай, өндөгөөс бие гүйцэх хүртлэх хугацаа нь 16-20 хоног үргэлжилдэг.

 

-Бүүрэгт хүн хазуулбал ямар аюултай вэ?

 

-Манайд энэ зүйлийн бүүрэгт хазуулж өвчилсөн тохиолдол бүртггэгдэж байгаагүй. 92-р цэцэрлэгт уг бүүрэгт хазуулж ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн гэж тус төвд хандаагүй. Халдвартай бүүрэгт хазуулсан тохиолдолд хүнд пуликоз, саркосилиоз өвчин үүсгэх магадлалтай байдаг талаар тэмдэглэгдсэн байдаг.

 

Тус цэцэрлэгт зургаан бүлэгт 278 хүүхэд хүмүүждэг гэнэ. Мөн 27 багш ажиллагсадтай ажээ.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hachig zereg shimigch horhoind hazuulahaar medreliin gemtel bolon ve mochnii uvchin, yas nuruu n uvddog boldog... olon jiliin daraa ch salahgui hvndreed bdag um shig bsan...
2017-10-18
Зочин:
Бүрэн байна. 111.239.202.9 мал аа
2017-10-18
Зочин:
Тэр өвчин нь яадаг өвчин талаар мэдээлэл оруулаачээ, мэдээ дандаа дутуу бичих юм!
2017-10-18
zochin:
Tseverlegeeg sain hiih heregtei
2017-10-18