Н.Цэрэнбатыг БОАЖ-ын сайдаар томиллоо
2017-10-18

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.  Үдээс өмнөх хуралдаанаар Шадар сайдаар Ө.Энхтүвшин, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар нарыг томилсон бол одоо БАОЖ-ын сайдаар Н.Цэрэнбатыг томилох асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшигчид асуулт тавьж, үг хэллээ.


УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

 

-Байгаль орчныг хамгаалах дүрэм журам хэр хэрэгжиж байна вэ? Байгалийн баялгийг ашиглахдаа нөлөөлөх үнэлгээг бодитой хиймээр байна. Энэ чиглэлд цаашид ямар ажил хийх вэ?

 

-Хүний нөлөөллөөс цөлжилт, байгалийн гамшиг болж байгаа нь үнэн. Байгаль орчны нөлөөнөөс бий болоод байгаа байгалийн гамшгийг бууруулахад шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй. Агаарын бохирдлын тухайд ажил, үйл ажиллагаа өөр өөрөөр явж ирсэн. Дэлхий нийтээр оронсууцжуулах, хий хэрэглэх, дэд бүтцийг бий болгож агаарын бохирдлоос ангижирч байна. Манай улсын хувьд гэр хорооллын хэрэглэгчдийн шөнийн тарифыг  хөнгөлж байгаа. Түүхий нүүрсийг хэрэглээнээс гаргах хэрэгтээ ч үүнд хугацаа шаардлагатай.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Энэ Засгийн газарт бяртай гэдэг үг болж байна. Ардын гэдэг үг чинь ард түмний төлөөлөл. Гэтэл энд эрх мэдэлтэй хүмүүс байна. Цаашид ажиллахдаа болгоомжтой ажиллаарай. Амар салбар биш шүү. Хүн эрүүл, аюулгүй, тайван орчинд амьдарна гэдэг чинь таны очих салбарыг хэлээд байна. Угтааг, тоосыг яах вэ. Модны хулгайг болиулах хэрэгтэй байна. Богд ууланд байгаа айлууд зөвшөөрөлтэй юу.

 

-Уул уурхайн салбарт хариуцлагыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Тоос гэлтгүй усан дээр ч асуудал байна. Хариуцлагагүй аж ахуйн нэгжээс бол 4000 гаруй га газар эвдэгдээд байна. Нөхөн сэргээхэд өчнөөн 100 тэрбум төгрөг шаардлагатай. Утааг 1-2 жилдээ шийдэж чадахгүйн үнэн. Зайлшгүй хэрэгцээтэй дэд бүтцийн өргөтлийг нийслэлийн удирдлагатай хамтраад хэрэгжүүлнэ.

 

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

 

-Байгаль ч орчны салбарт улсын маань тусгаар тогтнолын баталгаа болж явдаг. Тиймээс хариуцлага ихтэй салбар. Бид ус, голоо тоолсон. Одоо бид уулаа тоолох хэрэгтэй байна. Ямар бодлого барьж ажиллах вэ?

 

-Монгол Улсыг уул уурхайн лицензээр хувааснаас болж асуудал үүссэн. Бид хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх ёстой. Энд, тэнд очоод нутаг ус сэндийчээд байдаг хүмүүстэй хариуцлага тооцно. Ямар компани, ямар хувь эзэмшилтэй компани нь хууль дүрэм зөрчөөд, ямар нь хуулиа барьж байгаа дээр ажиллана. Байгалиа хамгаалах асуудалд онцгой анхаарч ажиллана.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

 

-Бид уул уурхайгаас олсон орлогоор яваад байвал цаашдаа хөгжихгүй. Тиймээс аялал жуучлалын бүсийг хөгжүүлж явах хэрэгтэй байна.

 

-Энэ салбарт 200 гаруй аялал жуучлалын салбар байна. Үйлчилгээгээ сайжруулах хэрэгтэй гэдэг дээр санал нэг байна. Аялал жуулчлал, үйлчилгээний  салбарыг дэмжиж ажиллана. 

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Монгол оронд өвлийн аялал жуучлалыг хөгжүүлэх бүрэн боломж байна. Монгол оронд 10 гаруй халуун рашаан байна. Халуун рашаан дээр тулгуурлаж аялал жуучлалыг хөгжүүлэх боломтой. Аялал жуучлалыг бид төрлөөр нь хөгжүүлэх боломж байгаа шүү.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Байгаль орчны яам үндсэн чиг үүргийн яам болсон. Дэлхий нийт өнөөдөр байгаль орчны асуудлыг дэлхийн бодлого болгож байгаа. Хамгийн залуу хүн энэ салбарт нэр дэвшиж байна. Өөрт чинь их итгэл хүлээлгэж байна.

 

Ингээд гишүүдийн 88.2 хувийн саналаар  БОАЖ-ын сайдаар Н.Цэрэнбатыг   томиллоо. Одоо БХ-ын сайдаар Н.Энхболдыг томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06
Зочин:
32-ын бүлэг, МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-10-18
Mgl:
Zaluu hun sain ajillah bailaa amjilt husey
2017-10-18
Хэлэх ч үг алга даа.:
Байгаль орчны сайдыг томилохыг харлаа гишүүд минь ятганаан байгаль орчны талаар бага ч болтугай ном уншилдаа. Энэ ямар уул уурхайн яам уу? Хэлэх ч үг алга. Дандаа цаанаас нь бэлдэж өгсөн материал яасан ч ядмаг юм бэ дээ. Хайран сайхан эх дэлхий минь.
2017-10-18
Хэлэх ч үг алга даа.:
Байгаль орчны сайдыг томилохыг харлаа гишүүд минь ятганаан байгаль орчны талаар бага ч болтугай ном уншилдаа. Энэ ямар уул уурхайн яам уу? Хэлэх ч үг алга. Дандаа цаанаас нь бэлдэж өгсөн материал яасан ч ядмаг юм бэ дээ. Хайран сайхан эх дэлхий минь.
2017-10-18