Эдийн засгийн коридорыг бид онцгой анхаарч ажиллана
2017-10-18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ГХ-ны сайдаар Д.Цогтбаатарыг томилох асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв.

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

 

-Татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх үүднээс огт эдийн засгийн харьцаагүй консул, ЭСЯ хэд байна вэ? Консул, ЭСЯ-аа нээх боломжтой улс хэд байна.

 

-Огт шаардлагагүй ЭСЯ гэдгийг ямар өнцгөөс харахаасаа шалтгаална. Гадаад харилцаа гэдэг бол зөвхөн эдийн засгийн бус улс, төрийн нөхцөл байдлыг харгалзах хэрэгтэй. Гадаад харилцаан дээр тэд биднийг хүндэтгэдэг шиг байх ёстой. Хэд хэдэн орны ЭСЯ, консулын газрыг хаасан. Нэр зааж хэлэх нь шаардлагагүй.

 

Хүнсний бүтээгдэхүүн, эрүүл ахуйн асуудал их яригддаг. Жишээлбэл, шүлхий гарахаар Монгол Улс бүхэлдээ эрсдэлтэй улс болчихдог. Тиймээс бид боловсруулалт, савлагаагаа сайжруулах хэрэгтэй. Монгол бол хүнсний экспортыг хийх боломжтой орон. Монголын бүтээгдэхүүнийг брэнд талаас нь сурталчлах хэрэгтэй. Далайд гарцгүй орны судалгааны хүрээлэн байгуулагдсан. Энэ байгууллага ажиллаад эхэлсэн.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Солонгос, Америк, Японд визгүй зорчмоор байна гэдэг. Гэтэл нөгөөдүүл нь танай хүмүүс гэмт хэрэг хийгээд байна гэдэг. Үүнд ямар зохицуулалт хэрэгтэй вэ. Дипломатууд сүүлийн үед чанаргүй болж байна. Дипломатуудыг бэлтгэх тал дээр ямар арга хэмжээ авах вэ? Гадаад харилцааг эдийн засагжуулах тухай ярьж байна. Үүнд ямар ахиц гаргах вэ?

 

-Манай иргэд Солонгос, Япон руу очиж ажиллаж байгаа. Визийн асуудал дээр манай ГХЯ иргэдийнхээ зорчих эрхийг нээх тал дээр ажилладаг. Ямар зөрчил гаргахгүй байх вэ гэдэг дээр анхаардаг. Бид Гадаад байгаа иргэддээ туслах сан байгуулан ажиллаж байгаа. Гадаад харилцааг эдийн засагжуулах тал дээр утааг бууруулах тал дээр НҮБ-тай хамтарч ажиллахаар судалгаа хийж байна. Мөн Монголын бараа, бүтээгдэхүүнийг экспортод гаргах талаар ярилцаж байна.

 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

 

-Гадаад харилцааг эдийн засагжуулна гэдгийг би ойлгодоггүй юм. Уг нь эдийн засгийн салбарынхан нь энэ ажлыг хэрэгжүүлэх ёстой. Гадаад харилцааны яамны протоколын буланд л тунхаглалын шинжтэй явах юм. Үүнийг гадаадад харилцаанаас гаргаад салбар салбарт нь чиглүүлэх хэрэгтэй.

 

-Эдийн засагжуулна гэдэг маш их ач холбогдолтой. Гадаад дахь ЭСЯ-ыг ажиллуулахад өчнөөн санхүү гардаг. Үүнийг зөвхөн улс төрийн харилцаанаас харвал учир дутагдалтай. Дипломат арга хэрэгслээр туслалцаа дэмжлэг авдаг. Гадаадад байгаа ЭСЯ-д шинэ технологи, харилцаа яаж гарч ирж байгааг хамгийн түрүүнд өөрсдөө олоод мэдэх боломжтой. Түүнээс бус зэвсэг хураах асуудлыг яриад орж ирвэл Монгол Улсад санхүүгийн хувьд хохиролтой.

 

Эдийн засгийн коридорын асуудлыг бид онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Ард нь санхүүжилт шийдэгддэг үед зөв хамтарч олж, ашигтай ажиллах хэрэгтэй.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараагаар санал хураалт явуулав. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 91.4 хувийн саналаар Д.Цогтбаатарыг ГХ-ны сайдаар томиллоо. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
EDIIN ZASGIIN KORIDORT ULS TOR OROH N OILGOMJYOI
2017-10-19