Мария Шарапова нутгийнхаа тэмцээнийг орхилоо
2017-10-19

 

Ердөө 2 өдрийн өмнө Хятадын Тианжинд цом өргөсөн Орос теннисчин Мария Шарапова өчигдөр Москва хотод эхэлсэн Кремлийн цомд оролцжээ. Тэрбээр эхний шатанд Дэлхийн чансааны 26-д эрэмбэтэй Словакийн Магдалена Рибариковатай таарч тоглосон юм. Улмаар уг тоглолтод Словак бүсгүй 7-6(7-3) , 6-4 харьцаатай ялалт байгуулсан байна. 

 

Энэ жил 30 настай М.Шарапова долоо хоногт 5 тоглолтоо хийснээс гадна холын аялалд бүтэн өдрийг зарцуулж, амрах боломж тун бага байсан юм.  

 

Сэргээшийн шинжилгээнд бүдэрч, 15 сарын шийтгэл хүлээснээс хойш тэрбээр 8 дахь тэмцээндээ орж байгаа нь энэ. Харин өнгөрсөн долоо хоногт Тианжин Опенд түрүүснээр Дэлхийн чансааны 57-р байр хүртэл өгсөөд байгаа юм.   

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин