Өнөөдөр долоон сайдыг томилно
2017-10-19

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр үргэлжлэн хуралдаж, сайд нарыг томилно. Өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын найман гишүүнийг томилсон. Өнөөдөр үлдсэн долоон сайдыг томилно. 

 

 

Шадар сайдаар Өлзийсайханы ЭНХТҮВШИН

ЗГХЭГ-ын даргаар Гомбожавын ЗАНДАНШАТАР

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Намсрайн ЦЭРЭНБАТ

Батлан хамгаалахын сайдаар Нямаагийн ЭНХБОЛД

Гадаад харилцааны сайдаар Дамдины ЦОГТБААТАР

Сангийн сайдаар Чимэдийн ХҮРЭЛБААТАР

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Цэндийн НЯМДОРЖ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Содномын ЧИНЗОРИГ нарыг томиллоо.

 

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хавдисламын Баделханыг Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын, Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын, Жадамбын Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын, Долгорсүрэнгийн Сумъяабазарыг Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын, Батжаргалын Батзоригийг Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын, Цэрэнпилийн Даваасүрэнг Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдын, Даваажанцангийн Сарангэрэлийг Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилуулах Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг хэлэлцэнэ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин