Маргааш “Залуусаа нэмье” өдөрлөг болно
2017-10-19

 

Маргааш буюу энэ сарын 20-нд “Залуусаа нэмье” өдөрлөг болох гэж байна.

 

Энэ үеэр өсвөр үе болон залуучуудын боловсрол, хөгжил, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, хүний эрх, жендерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй байгууллагууд нэг дор цуглан залууст үйл ажиллагаагаа танилцуулах гэнэ.

 

Өдөрлөг дөрвөн хэсэгт хуваагдан зохион байгуулагдах аж.

 

1. “Health Zone”-нд фитнесс, спортын клубууд, эрүүл мэндийн сайн дурын зөвлөгөө өгч, шинжилгээ хийх
2. “Free Zone”-нд залуучуудын брендүүдийг нэгтгэсэн үзэсгэлэн худалдаа
3. “Work Zone”-нд Залуучуудын хөдөлмөрийн төв бирж болон бусад хөдөлмөрийн бирж, байгууллагуудын хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлэн, ажилд хэрхэн зуучлагдах талаар зөвлөгөө өгөх
4.”Edu Zone”-нд залуучуудын хөгжлийн талаар сургалт явуулдаг боловсролын байгууллагууд зөвлөгөө өгөх, бүртгэл хийх зэрэг залуучуудад чиглэсэн ашигтай үйл ажиллагаа зохион байгуулах

 

Мөн өдөрлөгийн үеэр унадаг дугуйн үзүүлбэр, дартсын тэмцээн, залуусын флаш моб, оролцогч байгууллагуудын нэрэмжит хөгжөөнт тоглоом, 40 гаруй залуусын эрх мэдлийн алхалт зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа болох юм байна.

 

Өдөрлөг энэ сарын 20-ны 11.00 цагаас МЗХ-ны гадаа талбайд болох бөгөөд сонирхсон хүн бүрт нээлттэй.

 

Тус өдөрлөгөөр болох 10 сонирхолтой үйл ажиллагааг танилцуулъя. 

 

  1. Боловсролын бүсээс хэрхэн гадаадад тэтгэлэгтэй суралцах талаар мэдээлэл авах
  2. Хөдөлмөр эрхлэлтийн бүсэд хичээлийнхээ хажуугаар цагийн болон байнгын ажил хийх боломжуудыг танилцуулна
  3. Эрүүл мэндийн бүсэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ, зөвлөгөө өгнө
  4. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, сургалтыг явуулна
  5. Залуусын флаш моб 
  6. Эрх мэдлийн алхалт
  7. Ковэр дууны тоглолт
  8. Манжуур хотруу аялах эрхийн бичиг, тоглолтын тасалбар, сургалтын төвүүдэд хөнгөлттэй сурах эрхий бичгийн шагналтай хөгжөөнт тоглоомууд тоглох
  9. Чөлөөт бүсэд залуусын хэрэглэх дуртай үндэсний брэндүүдийн танилцуулга, хөнгөлттэй худалдан авалт хийх боломжууд
  10. Ижил сонирхолтой найз нөхөдтэйгээ нэгдэн нийлж клуб байгуулах, клубүүдэд элсэх боломжтой.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин