Залуучуудын шигшээ баг Хөх хотыг зорилоо
2017-10-20

 

МХБХ-ны 19 хүртэлх насны шигшээ баг өчигдөр Хөх хотыг зорьжээ. З.Баттулга дасгалжуулагчаар удирдуулсан залуус урд хөршид гурван нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай байгаа аж. Ирэх 11-р сард талбайдаа Япон, Тайланд, Сингапурын залуучуудтай ААШТ-ий эрхийн төлөө өрсөлдөх гэж байгаа манай залуусын хувьд тэмцээний өмнө формоо олоход энэ тоглолтууд тун чухал байх нь гарцаагүй юм.

 

Хамгийн сүүлийн мэдээгээр Унгарын Пушкаш академийн залуу суралцагчид шигшээ багтайгаа нэгдсэн байна. Тус клубын хамтаар "Сузуки цом"-ын тэмцээний хүрэл медаль хүртсэн Г.Ганбаяр Монгол Улсын 19 хүртэлх насны шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаад байна. Түүнээс гадна "Пушкаш академи"-д энэ жилээс суралцаж буй А.Дөлгөөн, өнгөрсөн жил суралцсан О.Хантэнгэр нарын шилдэг залуу тоглогчид эх орныхоо төлөөлөл болон Азийн АШТ-ий эрхийн төлөө өрсөлдөхөөр болоод байгаа аж. 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ДЭМЖЭЭД ДЭМЖЭЭД ЯВДАГГҮЙ БАГ ДЭЛХИЙН БӨМБӨРЦӨГ ДЭЭР НЭГ ШИРХЭГ БАЙНАА
2017-10-20
irgen:
ДЭМЖЭЭД ДЭМЖЭЭД ЯВДАГГҮЙ БАГ ДЭЛХИЙН БӨМБӨРЦӨГ ДЭЭР НЭГ ШИРХЭГ БАЙНАА
2017-10-20