Х.Баделхан сайдын анхны албан уулзалт
2017-10-20

 

БХБ-н сайд Х.Баделхан өнөөдөр ажлаа хүлээн авлаа. Тэрбээр ажлын анхны өдрөө Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанааг хүлээн авч уулзсан байна. Сайд Барилгын хөгжлийн төвийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар мэдээлэл авчээ.

 

Тэрбээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутагт баригдаж буй барилга байгууламжийн талаар тодруулан асууж, олон жил дамнан гацаанд орсон, бүтээн байгуулалтын ажил зогссон объектуудын асуудлыг яаралтай шийдвэрлэж ажиллахыг үүрэг болгоод ойрын хугацаанд Барилгын хөгжлийн төвийн ажилтай биечлэн танилцахаа хэлсэн байна.  


Мөн шинэ засгийн газар байгуулагдаад эхний 100 хоногт ажлаа дүгнүүлдэг уламжлалтай. Энэ 100 хоног бол шинэ Засгийн газрыг илэрхийлэх чухал үе. Энэ хугацаанд салбарын ажил үйлчилгээ, төрийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай зохицуулалтыг хийж, цаашид салбарын яам, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран ажиллаж, өмнөх сайдын хийж хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн, салбарын өмнө тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх тодорхой үр дүнтэй ажлуудыг хийж хэрэгжүүлнэ гэжээ.

 

Б.Энэрэл

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
2017-10-20