Ц.Цогзолмаа: Академич Г.Чулуунбаатартай хамтран ажиллана
2017-10-20

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдсон Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Г.Чулуунбаатараас тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Г.Чулуунбаатар өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын тайлан болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын төлөвлөгөөгөө хүлээлгэн өглөө. 


Сайд нарын ажлыг хүлээлцэхэд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хүрэлцэн ирж, уг салбарт сайдаар ажиллаж байсны хувьд үнэтэй зөвлөгөө өгч, төр, иргэний нийгэмд ажилласан байсан багш мэргэжилтэй хүн ирж буйг онцлон сайд нарт ажлын амжилтыг хүслээ. 


Шинээр томилогдсон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Академич Г.Чулуунбаатартай хамтран салбарынхаа асуудлыг цаашид хурдан шуурхай шийдвэрлэж, ажиллах болохоо илэрхийллээ. 
 

ЭХ СУРВАЛЖ: http://www.mecss.gov.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Юун хамтарч ажиллах??? Наад Чулуунбаатар чинь Үүрэг гүйцэтгэх хугацаа дуусах гэж байхад Докторын сургалтын зохион байгуулалтыг самарсан бас нэг тушаал гаргаад бууж байгаа юм байна ш дээ. 2017 онд Тавхан сарын дотор хамгаалуулах зөвлөлийг бужигнуулсан хоёрдох тушаал гарч байгааг юу гэж ойлгох вэ????? Дээд боловсролыг дампууруулах ажлыг дээд удирдлага л хийдэг болсон байна. Даан ч дээ. Ийм хүнтэй хамтарч ажиллаад нэмэргүй дээ
2017-10-23
Зочин:
Юун хамтарч ажиллах??? Наад Чулуунбаатар чинь Үүрэг гүйцэтгэх хугацаа дуусах гэж байхад Докторын сургалтын зохион байгуулалтыг самарсан бас нэг тушаал гаргаад бууж байгаа юм байна ш дээ. 2017 онд Тавхан сарын дотор хамгаалуулах зөвлөлийг бужигнуулсан хоёрдох тушаал гарч байгааг юу гэж ойлгох вэ????? Дээд боловсролыг дампууруулах ажлыг дээд удирдлага л хийдэг болсон байна. Даан ч дээ. Ийм хүнтэй хамтарч ажиллаад нэмэргүй дээ
2017-10-23
zochin:
Ajild ni amjilt hvsie! MUBIS.g hurdan tsegtsleh heregtei dee! Shineer tomilogdson zahiral ni huuchinuudtaigaa tohiroltsood,alban tushaal,ajliin bairaa naimaaltsaj bna shvv dee,ene ulsad tur gj bnu?Mash ih hemjeenii mng idej shamsgigduulsan L.Gantsetseg tergvvtei nuhdvvdiig shalgaj,hariutslaga tootsoj yvuulah heregtei dee!
2017-10-23
Ховдоос:
Цогзолмаа эгч манай Ховдынх! Амжилт хүсье!
2017-10-21
САдив:
Цогзолмаа бол зовлон үзсэн жирийн ард түмнийхээ зовлонг өөрийн биеэр туулсан багш хүн. Ажилсаг дайчин бас биеэ тоодоггүй шудрага эмэгтэй Маш зөв хүнийг сонгосон байна шүү
2017-10-21
Зочин:
NAAD AKADEMICH MEMICH ENE TEREE ORKHIO . KHOSHIN SHOG YUM BE
2017-10-20
Академич гэдэг ямар цол бэ:
Академич гэж нохойд барьдаг мод шиг болсон нэр хүндээ алдсан цол шүү дээ. Манайд юу ч чадахгүй мөртлөө энэ цолыг хуйвалдан нэг нэгэндээ өгч түүгээрээ амьдардаг хэсэг бүлэг бий болсон, юун тэд нартай хамтарч ажиллах бэ, хөөн зайлуулах хэрэгтэй
2017-10-20