Нойтон цас орж, сэрүүснэ
2017-10-21

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн зааг нутгаар хур тунадас, нойтон цас орж, сэрүүсэхийг анхааруулж байна.  

 

2017 оны 10 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Ихэнх нутгаар нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн  баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус, Алтайн өвөр говиор 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 5-7 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
зааг нутаг гэдэг чинь зурвас газар гэсэн үг үү. Зөв бичиж сураач...
2017-10-21