Үндсэн хуулийн хичээл заана
2012-01-12

Монгол Улсын Ерөнхийлөгчийн боловсруулсан “Үндсэн хуулийн хичээл заах тухай” зарлигийн төслийг дэмжив. Гэхдээ төслийг “Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулийн тухай нэг цагийн хичээл заах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосугай” гэж өөрчлөн найруулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар болов. Хэрэв энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр байвал түүний өмнөх ажлын өдөр Үндсэн хуулийн хичээлийн заахаар төсөлд тусгажээ
Shuud.mn
Сонин хачин