ДЭМБ-ын элчээр Мугабэ ажиллах боломжгүй болжээ
2017-10-23

“ДЭМБ”-ын ерөнхий Тедрос Адханом Гебрейсус өнгөрөгч долоо хоногт Зимбабве улсын ерөнхийлөгч Роберт Мугабэг өөрийн байгууллагынхаа сайн санааны элчээр сонгосон талаараа олон нийтэд хандан мэдэгдсэн юм.

 

 

Ерөнхийлөгчийг элчээрээ сонгосон шалтгаанаа ерөнхий захирал “Тэрбээр элчийн үүргийг хүлээн авснаар эх орныхоо эрүүл мэндийн салбарт анхаарлаа хандуулан, иргэн бүрийг ямар ч хаалтгүйгээр эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг нээж өгнө хэмээн үзэж байна” гэж хэлжээ.

 

Гэхдээ ДЭМБ-ын удирдлагуудыг шийдвэр олон улсын хүний эрхийн байгууллагуудын эсэргүүцэлтэй тулгарсан юм.

 

“Роберт Мугабэг ард түмнийхээ эрүүл мэндэд огтхон ч санаа тавьдаггүй. Тус улсын эрүүл мэндийн салбар “муу” үнэлгээтэй. Тиймээс элч гэх алдрыг Ерөнхийлөгч хүртэх эрхгүй” хэмээн олон улсын элч нар мэдэгджээ.

 

Дээрх үйл явдлын улмаас ДЭМБ өчигдөр өөрсдийн цахим сайтаараа дамжуулан Роберт Мугабэг сайн санааны элчээрээ сонгосон шийдвэрээ цуцалж буйгаа мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Ерөнхийлөгч уг асуудлаар хэвлэлийнхэнд тайлбар хийхээс эрс татгалзжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
jinkhene zunug uwgun duu
2017-10-23