Террорист болсон сүүлчийн Британи иргэн амь үрэгджээ
2017-10-23

Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлд элссэн Их Британийн иргэн 30 настай Мистер Гиффорд амиа алдсан талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Ракка хотыг чөлөөлөх ажиллагааны үеэр амь үрэгдсэн гэнэ. АНУ-ын дэмжлэгтэйгээр Сирийн армийнхан өнгөрөгч долоо хоногт Ракка хотыг бүрэн чөлөөлсөэ билээ.  

 

Гиффорд 2014 оны эхээр Сирид ирж, улмаар террорист болсон гэнэ. Террорист болохоосоо өмнө тэрээр валютын арилжаа хийдэг байжээ.

 

“Ийнхүү Исламын улс бүлэглэлд элссэн сүүлчийн Британийн иргэн амиа алдлаа” хэмээн  албаныхан мэдэгдэв.

 

Британийн эрх баригчид түүнийг “онц аюултай” хэмээн мэдэгдэж, Британийн газар нутагт нэвтрэхээс нь урьаж, устгах эсвэл баривчлахаар өнгөрсөн хугацаанд ажиллаж байсан юм. Тэрээр террорист болсоныхоо дараа Британийн эрх баригчдыг заналхийлсэн видео бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
мн:
Америкчууд Сирийн армийг дэмжихгүй. Харин ч бөмбөгдөж байсан байх шүү.Оросуудын ачаар Сири улс алан хядагчдаас ангижирч байгаа.Алан хядагчдын талд байсан хүмүүсийг амьд үлдээх хэрэггүй.Бүгдийг нь газрын хөрснөөс устгах хэрэгтэй.Эс бөгөөс дэлхийн энд тэнд очоод террорист ажиллагаа хийх болно.
2017-10-24
баагий:
Сирийн армийнхан эзэлсийн биш. Сирийн ардчилсан хүч буюу курдүүд эзэлсэн.Америкчууд сирийн армийг дэмжээд байхдаа яахавдээ
2017-10-23