Афин хотод олон нийтийн гүйлт боллоо
2017-10-23

 

Энэ ням гаригт Грекийн нийслэл Афин хотод “эрүүл амьдралын хэв маяг” уриан дор мянга мянган гүйгчид болон дэмжигчид цуглалаа.

 

Нарлаг дулаахан өдрйг сонгож Афин хотын соёл, спорт, залуучуудын байгууллагаас зохион байгуулсан уг гүйлтэнд 10000 гаруй хүн хамрагдсан байна. Уг гүйлт нгь 5 км болон 10 км гэсэн зайд зохиогдсон бөгөөд гарааны дохиог өгч хотын захирагч Иоргос Каминис буудсан юм.

 

Мөн хүүхдүүдэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж хоёр километрийн зайн гүйлт ч болсон аж. Нээлтийн үеэр Каминис “Өнөөдөр бид халаалтаа хийж байна. Афины өндөр зэрэглэлийн марафон 11 сарын 12-нд болно. Харин өнөөдөр нартай сайхан өдрийг бүх нийтээрээ тэмдэглэж байна” хэмээжээ.

 

Уг гүйлтэд оролцсон Анти хэмээх нэгэн гүйгч “Үнэхээр гайхалтай туршлага хуримтлууллаа. Бид өгсүүр газраар гүйж, маш олон үзэсгэлэнт газруудыг дайран өнгөрсөн. Үнэхээр сайхан байлаа. Грек орон үзэсгэлэнтэй юм” гэсэн байна. Тэрбээр уг марафонд 2 дахь жилдээ оролцож байгаа бол Сотирис Маникас хэмээх иргэн хэдэн удаа орсон тоогоо алджээ.

 

“жил болгон өөр өөр дурсамж үлдээдэг. Афинд гүйх тоолонд дандаа өөр байдаг.Энэ оронд Олимпын наадам мэндэлсэн шүү дээ” гэж тэрбээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьдлаа.

 

Б.Энх-Амгалан

 

 

Shuud.mn
Сонин хачин