Б.Гангаамаа: Цас нурахыг таамаглах боломжгүй ч эрсдэлтэй үе
2017-10-23

Отгонтэнгэр ууланд авиралт хийсэн 27 хүний 17 нь сураггүй болоод байна. Тэднийг авиралтаа хийгээд бууж явахад цасан нуранги үүссэнээс үүдэн, холбоо тасраад буй. Дуудлага авсан цагаас эхлэн ОБЕГ-ын шуурхай баг болон уулчид газар дээр нь ажиллаж, эрэн хайж байна. Нөхцөл байдлын талаар МУГТ, уулчин Б.Гангаамаа тодруулга өглөө.

 

 

Тэрбээр “Нөхцөл байдлын хувьд энэ авиралт хийх улирал биш. Өдийд цас маш их хуралдсан, хатуураагүй байгаа учраас нуранги үүсэх магадлал маш өндөр. Цас нурахыг урьдчилж таамаглах боломжгүй. Гэхдээ өдийд бол нурах магадлалтай үе.

 

Сураггүй болсноос хойш хоёр хонолоо. Майхан, хоол хүнсгүй байгаа тохиолдолд хүндрэл үүссэн байгаа гэж бодож байна. Яах гэж тийм олуулаа нэг олсонд орж, ийм үед явав аа гэдэгт харамсаж байна.

 

Цас нурж, хавцал руу унасан бол маш эрсдэлтэй. Бууж байгаа тал руу цас нурж хамсан бол цасан дор бэртэж гэмтсэн байдалтай, амьд байх магадлалтай” гэсэн мэдээллийг өглөө.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин