Крис Эванс экс бүсгүйтэйгээ эргэн нийлжээ
2017-10-23

“Ахмад Америк” цувралын од Крис Эванс экс найз бүсгүйтэйгээ эргэн нийлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 36 настай Крис хоёр жилийн өмнө мэргэжил нэгт жүжигчин Женни Слаттай болздог байсан юм.

 

Хос хагас жил орчим үерхсэнийхээ дараа тодорхой шалтгааны улмаар салцгаасан аж.

 

Тэгвэл тэд эргэн нийлж, энэ амралтын өдөр Нью Йорк хотноо байрлах тансаг зэрэглэлийн зоогийн газраар үйлчлүүлсэн хэмээн ойрын эх сурвалж “US Weekly” сэтгүүлд ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин