Нигерт амь үрэгдсэн америк цэргүүдийг сүүлчийн замд нь үдлээ
2017-10-24

Нигерийн хил орчимд энэ сарын 4-нд Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл террорист халдлага үйлдэж, есөн цэргийн албан хаагчийн аминд хүрсэн билээ.

 

 

Халдлагаар амиа алдсан цэргийн албан хаагчдын дунд АНУ-ын дөрвөн цэрэг байсан юм. АНУ-ын цэргүүд Нигерийн армийнханд террористуудын эсрэг хэрхэн тэмцэх талаар сургалт явуулж байхад Исламын хөлсний дайчин амиа егүүтгэжээ.

 

Тэгвэл Нигерт алба хааж байхдаа амь үрэгдсэн АНУ-ын цэргийн албан хаагчдын цогцсыг эх оронд нь авчирч, сүүлчийн замд нь үдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.  

 

Пентагон “Тэдний гавъяаг бид мартах учиргүй. Тэд эх үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн” гэж мэдэгджээ.

 

Амиа алдсан АНУ-ын цэргийн албан хаагчийн нэг болох Дэвид Жонсон үүргээ амжилттай гүйцэтгэж, Исламын улсын дайчдын бүгэж байсан газар руу агаараас цохилт өгч, 50 террористыг устгасан байна. Тэрээр уг цэргийн ажиллагааны дараа халдлагад өртөж, амь эрсэджээ.

 

Түүний эхнэр Миеша Жонсон өчигдөр хэвлэлийнхэнд “Трамп яагаад уйлахгүй бас юу ч ярихгүй байгаа юм бэ” хэмээн хэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ishsh...Trupm yu gej uulahav dee...
2017-10-24