“Лан” хар салхи долоон хүний аминд хүрчээ
2017-10-24

Японы төвийн хэсгийг “Лан” хэмээх хүчтэй хар салхи дайран билээ. Тэгвэл уг байгалийн гамшгийн уршгаар долоон хүн амиа алдаж, 90 хүн бэртсэн хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлэв.

 

 

“Лан” хар салхи Шизуока мужийг 175 км/цагийн хурдтай дайран өнгөрч, их хэмжээний хохирол учруулсан байна.

 

Хар салхины улмаас “Japan Airlines Co” болон “All Nippon Airways Co” компани өчигдөр 100 гаруй нислэгээ цуцалснаар 25 мянган хүн зорьсон газраа очиж чадаагүй гэнэ.

 

Хар салхи Хоккейда арлыг чиглэн явж буй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин