Н.Цэрэнбат: Асуудал л гарвал байгаль орчныхон гэдэг хандлагыг өөрчлөх цаг нь болсон
2017-10-24

 

Боаж-ын сайд Н.Цэрэнбат 21 аймгийн БОАЖ-ын дарга нарт үүрэг чиглэл өглөө. Тэрбээр уулзалтын эхэнд “Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлнэ. Ингэхдээ шударга ёсыг дээдэлж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгосон. Тиймээс та бүхэн хийж байсан ажлаа үргэлжлүүлэн хийхдээ эрчимжүүлж, чанаржуулах ёстой. Удахгүй байгаль орчныг хариуцсан бие даасан яам байгуулагдсаны 30 жилийн ой тохионо. Энэхүү ойгоо та бүхэн амжилтаар угтна гэдэгт итгэлтэй байна. Уул уурхай, бусад салбарын асуудлыг манай салбартай хольж хутган асуудал л гарвал байгаль орчныхон гэдэг хандлагыг өөрчлөх цаг нь болсон. Тиймээс аймгийн мэргэжлийн хяналтын газруудтай хамтарч, байгаль орчны салбарт технологийн дэвшлийг ашиглах хэрэгтэй байна. Үүний тулд та бүхний хүчин чармайлт хэрэгтэй.

 

 

Д.Оюунхорол сайдын үед аймгийн Засаг дарга нартай хамтарч ажиллах гэрээ байгуулсан юм билээ. Оны эцэс гэхэд гэрээний биелэлтийг 100 хувьд хүргэж ажиллах үүрэг та бүхэнд оногдож байгаа. Үүний тулд та бүхэн аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон Засаг дарга нартайгаа нягт хамтарч ажиллах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, байгалийн нөөц ашигласны төлбөрийг зориулалтынх нь дагуу ашигладаг байх ёстой гэдгийг удирдлагууддаа ойлгуулах томоохон үүрэг та бүхний нуруун дээр бий. Өнгөрсөн хугацаанд аймаг бүр харилцан адилгүй ажилласан байгаа нь хэн хэр сэтгэл гаргаж байгаа вэ гэдгийг илэрхийлэл гэж бодож байна. Миний хувьд аймгийн ИТХ-ын төлөөлөгч байсан. Тэр ч утгаараа та бүхний зовлонг ойлгож байна. Гэхдээ ажил хийх сэтгэл байгаад зүтгэл гаргаж чадвал болохгүй ажил гэж байдаггүй гэдгийг санах хэрэгтэй. Миний хувьд ажлаа сайн хийж чадаж байгаа хүмүүсийг урамшуулах, ажлаа хийж чадахгүй байгаачуудтай хариуцлага тооцох системээр ажиллана. Аймгийн БОАЖГ-ын дарга нарын олон улсын хүрээнд байгуулсан санамж бичгүүд зарим тохиолдолд асуудал үүсгэж байгаа учир иймэрхүү санамж бичиг байгуулахдаа төрийн захиргааны төв байгууллагаасаа болон Гадаад харилцааны яам зэрэг мэргэжлийн газраас санал авахыг зөвлөж байна. Нөгөөтэйгүүр, миний бие УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Монгол Улсад аялаж буй жуулчдын тоог жилийн нэг сая, орлогыг нэг тэрбум төгрөгт хүргэнэ гэж хэлсэн. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд энэ чиглэлийг барьж ажиллах учир үйлчилгээ утгаар нь хөгжүүлж, ирсэн жуулчдыг сэтгэл ханамжтай буцаах тал дээр анхаарч ажиллана гэдгийг хэлэх байна. Ингээд та бүхэнтэйгээ гар нийлэн ажиллана гэдэгтэй итгэлтэй байна” гэлээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
32-ын бүлэг, МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-10-24
Сайд нь буруу тавигдсан юм биш үү:
Төрийн албанд 1 өдөр ажиллаж үзээгүй Цэрэнбат гэгчээр Сайд тавьчихаад ямар үр дүн хүлээхэв дээ. Байгал орчны талаар
2017-10-24
зОЧИН:
аялал жуулчлалаас ИЛҮҮ байГАЛЬ ОРЧИНОО ХАМГААЛАХ АСУУДАЛ ШҮҮ. УТААТ УЛААНБААТАРТ ЗОЧИН АВЧ ИРНЭ ГЭЖ ЮУ БАЙХАВ. БОДЛОГО НЭГ Л БИШЭЭ.
2017-10-24
байгаль орчин:
энэ сайдын хэлснээс ойлгоход яам нь бараг аялал жуулчлалын яам юм байна, байгаль орчныг нь өөр яам болгож асуудлыг шийдэх шаардлагатай юм байна.
2017-10-24