Тиллерсон: АНУ олон улсад энхтайван тогтоохыг зорьдог
2017-10-24

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Ойрхи Дорнодын орнуудад хийж буй айлчлалынхаа хүрээнд өчигдөр Афганистаны Кабул хотноо айлчилсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр айлчлалынхаа эхэнд нийслэл хотноо байрлах Ерөнхийлөгчийн ордонд зочилж, тус улсын төрийн тэргүүн Ашраф Ганитай уулзжээ.

 

Ерөнхийлөгч “АНУ-ын дэмжлэгтэй Афганистанд хяналтаа тогтоохыг санаархаж буй террористуудыг энэ оны эцэс гэхэд буулган авах зорилготой байна” гэсэн бол Тиллерсон АНУ олон улсад энхтайван тогтоохыг зорьдог. Хямралын хэмжээ хүрээгээ тэлэхээс урьтаж, энэ бүхнийг хяналтадаа авах хэрэгтэй” гэж хэлсэн байна.

 

Тиллерсон өнгөрсөн бямба гаригт Катарын Доха хотноо айлчилсан бол өчигдөр Иракийн Багдад хотноо гэнэтийн айлчлал хийжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Za unen uu...hudlaa enh taivanch dur esgechiheed jinhene tugjilddeg yu bishuu...
2017-10-24