50 жил хуримтлагдсан лаг нийслэлчүүдийг хордуулдаг
2017-10-24

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байна. Түүнтэй хамт Засгийн газрын гишүүд болон олон улсын байгууллагын төлөөлөл цэвэрлэх байгууламжийг хэрхэн шийдвэрлэх талаар газар дээр нь ажиллаж буй юм.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Цэвэрлэх байгууламжийн тухай 10-аад жил ярилаа. Одоо шинэчилж, бодит ажил хийх шаардлагатай байна. Шинэ Засгийн газарт 2.5 жилийн хугацаа байна. Энэ хугацаанд ажил хийе. Цэвэрлэх байгууламжийн барилга байгууламжийн ажлыг ирэх хавар эхлүүлмээр байна. Доод тал нь 3-4 жил баригдана. Бид одоо эхлүүлж чадахгүй бол энэ асуудал улам хойшилж, Улаанбаатар хотын орчны нөхцөл байдал улам доройтно. Монгол 3 сая хүн амтай. Тэдний 1.5 сая нь Улаанбаатарт амьдарч, орж гарч байна. Улаанбаатарт хүн амьдрах аюулгүй орчин алдагдаж байна. Цэвэрлэх байгууламжийг зайлшгүй шийдэх хэрэгтэй. Энэ бол Үндэсний аюулгүй байдлын асуудал. Улаанбаатарт амьдарч, орж гарч байгаа хүмүүсийн амь нас, аюулгүй байдалтай холбоотой. Тиймээс Засгийн газар энэ асуудалд анхаарах ёстой” гэж хэлэв.

 

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл болоод өнөөгийн байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр   “Улаанбаатар хотын тулгамдсан том асуудал бол төв цэвэрлэх байгууламжийн доголдол. Энэ нь байгаль орчин болоод хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх хэмжээнд хүрсэн. Японы хамтын ажиллагааны нийгэмлэг 2013 онд төв цэвэрлэх байгууламжийг засварлаж, шинэчлэх ТЭЗҮ-ийг гаргасан байдаг. Мөн 2015 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр ТЭЗҮ-ийг шинээр боловсруулж, 2017 онд албан ёсоор хүлээлгэж өгөх гэж байна. ТЭЗҮ-ийг дуусгахад 900 гаруй сая төгрөг дутуу байна. Нийтдээ 4.8 тэрбум төгрөгийн ажил хийгдэж байгаа. Үлдэгдэл хөрөнгийг шийдвэрлэх шаардлагатай байна” гэв.

 

 

Мөн төв цэвэрлэх байгууламжид яагаад доголдол үүссэн талаар Ж.Батбаясгалан “Харгиа үйлдвэрлэлийн цэвэрлэгээг бүрэн хийхгүйгээс болоод Төв цэвэрлэх байгууламжийн технологийн доголдол өндөр байна. Харгиаг тойроод 30 гаруй арьс ширний үйлдвэр байгаа. Тэдний 27 нь үйл ажиллагаа явуулж байна. Бүрэн цэвэрлэгээ  хийгдээгүй, химийн маш их бохирдолтой усыг төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлж байгаа. Энэ нь биологийн болон механик цэвэрлэгээнд маш их хор хохирол учруулж байгаа. Тиймээс байгальд стандартад нийцсэн саарал усыг нийлүүлж чадахгүй байна. Энэ нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд асар их хортой” гэсэн танилцуулга өгөв.

 

Нийслэлд үүсээд буй үмхий үнэр лагаас үүдэлтэй аж. Өнөөдрийн байдлаар төв цэвэрлэх байгууламжийн лаг 600 гаруй мянган метр куб болон хуримтлагджээ. Энэ нь 1964 оноос хойш хуримтлагдсан лаг юм байна. Тиймээс 50 гаруй жил хуримтлагдсан лагийг устгах зүй шаардлага тулгарч байгааг албаныхан хэлж байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Yaraltai shine tseverlehig ehlvvlehgvi bol .vner nemegdeh n todorhoi.daats n hetersen shv de.anhaarah asuudal da
2017-10-24
Зочин:
3-хан сая хүнийг аятайхан амьдруулаач малнуудаа
2017-10-24
Ard:
Khurelsukh gej hudlaa shoudaj bn da! Hulgailsan munguuruu hiihiin boliv uu!
2017-10-24
Зочин:
Ерөнхий сайд ажилдаа шуурхай орж байгаад нь баяртай байна. Гэвч энэ асуудал нийслэлийн удирдлагуудын шийдвэрлэх ёстой асуудал биздээ?
2017-10-24
H.Oyunaa:
Eronhii said anhaarsh baigaad talarhaj baina.horongiin asuudliig ni shyyrhai shiideed shine baiguulamjiin ajliig tyrgen ehelbel sain baina shyy.amjilt hysie
2017-10-24
Иргэн:
Яамд болон хотын захиргаагаар дүүрэн өндөр түвшний мэдлэг чадвартай мэргэжилтэн инжeнeрүүд ажиллаж байдаг биз дээ. Тэдний улсаас цалин авч хийж байгаа ажлын багахан хэсэг нь ТЭЗҮ боловсруулж гаргах ажил баймаар. Гэтэл өөрсдийн хийх ёстой энэ ажлаа тeндeр нэрээр дарга нарынхаа хувийн компаниар хийлгэж улсаас мөнгө гаргаж байх ч гэж. Ажлаа хийж чадахгүй байгаа тэр олон инжeнeр мэргэжилтнүүдээ халж цомхтог. Тэгээд тэдэнд зарцуулдаг мөнгөөрөө тeндeрийн санхүүжилтийг нь гаргаж ТЭЗҮ-гээ хийлгэ за
2017-10-24
LEO:
ЭНЭ асуудал заавал шийдэх хэрэгтэй гол зүйл шүү дээ , засаг газар сайн ажилж байна ХҮРЭЛСҮХ АРД Иргэд итэгсээр л байгаа шүү ,БИДНИЙ ИТГЭЛИЙГ БИТИЙ АЛДААРАЙ
2017-10-24
bold:
Hotiin darga ni ajilaa sain hiih heregtei bn da
2017-10-24