Ц.Цогзолмаа: Багшийн цалинг 30 хувиар нэмэх байр суурьтай байна
2017-10-24

“Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”-ноос гаргасан хүсэлтээр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр багш нарын төлөөлөлийг хүлээн авч уулзлаа.
 

 

Шинэ Засгийн газрын анхны хуралдаанаар хэлэлцсэн яаралтай шийдэх 2 асуудалд өвөлжилтийн бэлтгэл, багш нарын цалин хөлсний нэмэгдлийг шийдэх тооцоо судалгааг Нийгмийн гурван талт түншлэлийн хүрээнд яаравчлан хийхийг үүрэг болгож энэ хүрээнд яамдуудын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгааг сайд мэдээллийнхээ эхэнд танилцууллаа. Салбарын яам болоод хамтарсан ажлын хэсгийн гаргасан тооцоо судалгаанд үндэслэн 2017 онд багтаан багшийн үндсэн цалинг 30-аас доошгүй хувиар нэмэх байр суурьтай байгаа, мөн багш нарын урамшууллыг нэмэх гэсэн 2 чиглэлээр цалингийн эх үүсвэрийг судлан ажиллаж байгаагаа сайд Ц.Цогзолмаа хэллээ.

 

 

"Багш нарын цалин нэмүүлэх түр хороо"-ны Ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа хэлэхдээ: Багш нарын цалинг 1сая 600 мянга хүргэх тооцоо судалгааг мэргэжлийн хүмүүст хандаж байж гаргасан үндэслэлтэй тоо байгаа. Багш нар шууд 1 сая 600 төгрөгний цалин авна гэж хэлэхгүй. Үндэслэлтэй, үе шаттай нэмүүлэх хүсэлт тавьж байгаа. Тиймээс өнөөдөр багш нарын түр хорооны гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзаж Засгийн газрын болоод салбарын яамны зүгээс барьж байгаа бодлого чиглэл, хийж байгаа ажлаа танилцуулж хамтарч ажиллаж байгаа нь энэ асуудлыг хамтдаа шийдэх, зөвшилцөж зөв гарц шийдлийг олох алхам гэж харж байна гэлээ. Багш нарын цалин нэмүүлэх түр хорооны тавьж байгаа шаардлага бол цалинг үндсэн цалингийн 50 хувиас эхэлж нэмүүлэх хүсэлтэй байгаа. Харин урамшууллын хувьд багш нарын гар дээр олигтой нэмэгдэл ирдэггүй. 2017 оны төсөвт суусан үр дүнгийн урамшуулал 45 хувиар олгогдох ёстой ч 23 хувиар өгч байгааг судлаж хянаж өгөхийг сайддаа хандаж хэллээ. Уулзалтаар багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэх, бодиттой болгох, багшийн нийгмийн хамгаалал, мэргэжлийн ур чадвар гээд ер нь системийнхээ хэмжээнд өөрчлөлт ахиц дэвшлийг хамтарч хийх талаар харилцан санал солилцож асуудалд уян хатан, ул суурьтай, бодит тооцоо судалгаанд үндэслэн цаашид хамтарч ажиллахаар ярилцлаа.
Shuud.mn
Сонин хачин
572:
өдрийн тал хичээл орчоод 3 сар амарчихаад давраад бай
2018-08-17
8751:
өдрийн тал хичээл орчихоод бүтэн 3 сар амарчихаад давраад бгаач
2018-08-17
Зочин:
цалинг нэгэн жигд нэмэх хэрэггүй ээ. муу багш сайн багштай адилхан цалин авах нь шударга ёс биш
2017-10-25
Зочин:
bagsh nariinhaa tsaling nem l dee ... uursduu huvidaa terbym terbymaar turuus hulgai hiicheed. ...
2017-10-25
Зочин:
Хэдэн захирал л солих ажил хийнэ биз өөр хийж чадах зүйл байх биш угаасаа дампуу болчихсон боловсролыг хөгжүүлж дээшлүүлж горимд нь оруулах оюуны хүч чадвар хүрэхгүй дээ сэтгэл ч гаргахгүй зөвхөн сайдын суудалд сууж үзэх нь гол чухал энэ хүмүүс д дараагийн 2р ээлж хоолондоо орох гээд яараад хүлээж байгаа байлгүй хэ хэ
2017-10-24
Зочин:
Элдэв янзын урамшуулал энээ тэрээ гэж балайтхын оронд зүгээр л үндсэн цалинг нь нэм. Ойлгов уу Цогцолмаа. Чадахгүй бол Ховдод очоод 2 р арван жилд багшил
2017-10-24
Зочин:
32-ын бүлэг, МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-10-24
зочин:
Тэгж хасдагнь төрийн сангаас урамшуулал авдагтай холбоотой гэж сонссон юм байна.
2017-10-24
Зочин:
Зарим сургуулиудын захирлууд урамшууллыг өгөхдөө өөрөөсөө өгч байгаа юм шиг дээрэнгүй байдлаар ханддаг, хасдагаа болих хэрэгтэй. Ялангуяа лаборатори нэртэй сургуулиудын захирал гэгч яамны бөгс долоогчид
2017-10-24
зочин:
Тэгж хасдагнь төрийн сангаас урамшуулал авдагтай холбоотой гэж сонссон юм байна.
Зочин:
Bagsh nariin tsaling men harin nemsniihee daraagaar jinhene chawdarlag bagsh nariig shigsheed ajilluulaarai. Hel us miutai suuliin uyiin guril bagsh nariig hal. Bolowsroliin salbariin dewshil ingej chadwal horson deer boditoigoor buunA
2017-10-24