Нийслэлд 12 хэм дулаан байна
2017-10-25

Малчид, ард иргэдийн анхааралд :

26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

 

2017 оны 10 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Төвийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 7-12 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 13-18 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 11-13 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин