Ким Чен Намыг хөнөөсөн эмэгтэйчүүд хэргийн газар очжээ
2017-10-25

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам өнгөрсөн хоёрдугаар сард Малайзын Куала Лампур хотын олон улсын нисэх буудалд байхдаа бусдад хорлогдож амиа алдсан билээ.

 

Дон Ти Хуан

 

Шүүх шинжилгээгээр удирдагчийн ахыг “VX” гэх химийн хортой бодисоор хордуулсан болохыг тогтоосон юм.  Уг хор шууд хүний мэдрэлийн системд нөлөөлж, хормын төдийд үхэлд хүргэдэг аж. Ким Чен Нам хорлогдсоноос хэдхэн минутын дараа ухаан алдаж, 30-50 минутын дараа амиа алдсан болохыг тогтоогоод байна.  НҮБ үй олноор хөнөөх зэвсэг гэх ангилалд уг “VX” химийн бодисыг багтаасан юм.

 

Ким Чен Намыг санаатай хөнөөсөн хэргээр Индонези гаралтай Сити Айсайх, Вьетнам гаралтай Дон Ти Хуан нарыг баривчилсан бөгөөд өнгөрсөн сард тэдний шүүх хурал болсон юм.

 

Сити Айсайх

 

Прокурорууд тэднийг санаатай аллага үйлдсэн хэмээн үзэж, “цаазаар авах” ял төлөвлөөд байна. Харин шүүхээс эмэгтэйчүүдийг “аллагын захиалга авсан” хэмээн үзэж, захиалга өгсөн этгээдийг цагдаагийнхан өнөөг хүртэл эрэн сурвалжиж буй юм.

 

Тэгвэл өчигдөр эмэгтэйчүүд Ким Чен Намын амиа алдсан Куала Лампурын нисэх буудалд ирж, түүнийг хэрхэн хөнөөсөн талаараа цагдаагийнханд бодитоор харуулжээ.

 

Эмэгтэйчүүдэд сум нэвтэрдэггүй хантааз өмсүүлсэн байв. Мөн хэргийн газар ирсэн сэтгүүлчдийг дотогш нэвтрүүлэхгүй байхаас гадна хэргийн явц ямар байгаа талаар цагдаагийнхан мэдээлэл хийхээс эрс татгалзжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин