Гамшгаас хамгаалах команд штабын сургууль эхэллээ
2017-10-25

 

Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр 06:30 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор эхэлж, аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

 

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн нээлтийн арга хэмжээнд Сургуулийг удирдагч, ОБЕГ-дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбаатар нарын удирдлагууд оролцсон юм.

 

Сургуулийн үеэр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлтийн сургуулийг явууллаа.

 

Мөн аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах 12 албадын удирдах бүрэлдэхүүн “Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлтийн болон ой хээрийн түймэр, зудын нөхцөл байдлыг үнэлэх зэрэг цагийн байдлын өгөгдлийн дагуу бүлгээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

 

Shuud.mn
Сонин хачин