Билли Жоэл 68 насандаа аав боллоо
2017-10-25

Америкийн рок хөгжимчин, дуучин Билли Жоэл энэ амралтын өдөр 68 насандаа аав болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Түүний гэргий Алексис Жоэл амаржиж, 3.2 кг охинтой болсон гэнэ. Дуучин эр бяцхан охиндоо Рэми Энн Жоэл гэх нэрийг хайрлажээ. Инстаграм хуудастаа тэрбээр охиноо тэвэрсэн зургаа нийтэлж “Үнэхээр жаргалтай байна” гэж бичсэн аж.

 

Таван удаагийн “Грэмми”-гийн шагналт Билли Жоэл болон Алексис нар хоёр настай Дэлла Роуз  гэх охинтой билээ.

 

Билли Жоэл 31 жилийн өмнө анхны охин Алекса Рэй Жоэлийг өлгийдөн авсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Dalantai Жоэл gej nerlehgui de
2017-10-25