Гал Габот “Glamour” сэтгүүлийг чимлээ
2017-10-25

“Wonder Woman” киноны од жүжигчин Гал Габот ирэх сард худалдаанд гарах “Glamour” сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 32 настай хоёр хүүхдийн эх Габот сэтгүүлийн нүүрэнд дээгүүрээ мөнгөлөг харин догуураа хар өнгийн даашинз өмсчээ.

 

Түүний тоглосон “Justice League”  гэх кино ирэх сарын 18-нд Америкт, ирэх сарын 20-ноос эхлэн олон улсын кино театруудад нээлтээ хийх билээ.

 

Израйль гаралтай жүжигчин бүсгүй өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Британийн “Glamour” сэтгүүлийг чимэж байсан юм.

 

Энэ талаар Габот “Үнэхээр сайхан байна. Би энэ сэтгүүлийг унших их дуртай” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
dondog ni:
Гал Гадо гэж уншдаг юмсан. Габот ч гэх шиг.
2017-10-25