Төсвийнхнийг урамшуулж, хүүхдийн мөнгийг баталгаажуулах ТОДОТГОЛ
2017-10-25

 

УИХ-аар 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт  оруулахаар хэлэлцэж байна. Төсвийн тодотголд энэ оны улсын төсвийн орлогыг 6.2 тэрбум, зарлагыг 5.9 тэрбум төгрөг, энэ оны эдийн засгийн өсөлтийг 3.3 хувь байхаар тусгажээ.

 

Дэлхийн эдийн засагт уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр өсөлт сайн байгаа ч монголын хөдөө аж ахуйн салбарт өвлийн хүндрэлээс улбаатай гарч болзошгүй эрсдэлийг тооцоод, 2018 оны эдийн засгийн өсөлтийг 4,2 гэж тооцсон байна.  “Засгийн газар эдийн засгийн өсөлтийг хий хоосноор өндөр тооцохыг зориогүй.  Төсвийн алдагдал 2,7 их наяд төгрөгт хүрээд байгаа. Засгийн газрын зүгээс төсвийн алдагдлыг 2.6 их наяд төгрөг болгож, дотоодын арилжааны банкуудуудаас өндөр хүүтэй зээл авахгүй байхаар зорьж байна” гэдгийг хэлэлцүүлгийн үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцолж байна лээ.

 

Энэ оны төсвийн тодолтголоор хүлээгдэж байгаа асуудлуудын нэг нь цалин, тэтгэвэр нэмэх эсэх. Тэр дундаа багш, эмч нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардлаж, жагсаал цуглаан хийсэн. Шинэ Засгийн газрын салбарын сайд нар цалин нэмэгдүүлэх боломжийг судална гэсэн бол экс ЗХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Цалинг нэмэх боломжтой” гэдгийг хэдэнтээ хэлээд амжсан.  Харин бодит байдал дээр асуудал тэнгэр газар шиг зөрүүтэй байгааг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж шүүмжилж “Цалин нэмэх боломжтой гээд байх юм. Та нар боломжтой байсан бол нэмэхгүй яасан юм. Огт боломжгүй зүйл ярьж, олон нийтийн сэтгэл санааг битгий үймүүлээд бай. Ж.Мөнхбатаас эхлээд өчигдрөө мартаад цамнаад байгааг ойлгохгүй байна.  Нөөц бололцоо ямар байгааг судлах хэрэгтэй. Би яамандаа очиход яг 2012 оны дүр зургаара угтаж байна лээ. Компьютерийг нь ч солиогүй байсан” хэмээн ширүүхэн дуугарч харагдсан.

 

Тиймээс ч төсвийн тодотголоор энэ удаад цалин нэмэхгүй.  Харин  төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшуулалд 300 мянган төгрөг олгохоор болжээ. Энэ тухайгаа ч ОУВС-гийнхантай хэлэлцэн тохиролцсон байна. Нийт  192 мянган төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн нэг удаагийн олговор олгоход  54.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай байгаа юм.

 

Ер нь ОУВС-тай хийсэн гэрээгээр  2019 он хүртэл төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг царцаахаар тохирчээ.   Гэвч 2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалинг огт хөдөлгөөгүйн дээр инфиляцийн түвшин огцом нэмэгдсэнтэй холбогдуулж бид эхний ээлжинд нэг удаагийн олговор олгохоор болсон байна.  Цаашид төрийн албан хаагчдын цалин, урамшууллын асуудлаар ОУВС-тай яриа хэлэлцээр хийхээр зэхэж байгаа аж.

 

Энэ оны төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтын жагсаалтад багтаагүй, УИХ-аас баталсан төсөвт суугаагүй нэг ч хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэхгүй юм байна. Урсгал зардлыг бууруулах хүрээнд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийн эх үүсвэрт улсын төсвөөс  нэмж олгохоор тусгасан 72,5 тэрбум төгрөгийг танахаар болж байгаа юм.

 

Цаашлаад энэ  оны төсвийн тухай хуулиар батлагдаагүй боловч төсвийн тодотголын хөрөнгө оруулалтын жагсаалтад шинээр нэмэгдсэн  11 төсөл, арга хэмээг  жагсаалтаас хасахаар тусгажээ.

 

Түүнчлэн хүүхдийн мөнгийг энэ оныг дуустал хүүхэд бүрт олгох улс төрийн шийдэлд эрх баригчид хүрсэн. Хэдийгээр энэ оны улсын төсөвт зорилтот бүлэгт хамрагдах 60 хувьд хүүхдийн мөнгийг олгох байсан ч Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Засгийн газар хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргасан билээ. Тиймээс шинэ Засгийн газар  он дуустал хүүхэд бүрт мөнгө олгохоор төсвийн тодотголд багтаасан байна. “Хүүхдийн мөнгө”-нд 104 тэрбум төгрөг төсөвдөгдсөн бөгөөд тодотол батлагдсанаар олголт эхлэх юм.

 

Ийнхүү төрийн албан хаагчдад нэг удаагийн нэмэгдэл олгож, хүүхдийн мөнгийг баталгаажуулсан төсвийн тодотголыг энэ долоо хоногт багтаан батлахаар парламент хэлэлцэж байна.

Н.Энхлэн  

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
хаях ажилгүй ,жагсах чадалгүй ахмадуудаа бүү март?
2017-10-25
hurelsuh ogtsor:
Zugeer Saigon Dylan hudalchuud ardchilsan nam ingegdui bsn shu
2017-10-25
Зочин:
olon ym onholdolgvi heden hvvhdiiEnhee egchm9ngiig ni ogchood ym yri ene hvrelsvh bas teneg hvn yma
2017-10-25
irgen:
niigmiin asuudal ene ter gej byltreed yah ve yadaj orlogiig ni nemeh asuudlaa l shiideech
2017-10-25
irgen:
niigmiin asuudal ene ter gej byltreed yah ve yadaj orlogiig ni nemeh asuudlaa l shiideech
2017-10-25
zochin:
harin emch, bagsh gesen turiin uilchilgeeni alban haagchda tur n harj uzeh tsag ali hediine bolson sh de, tsaling n nem, niigmiin asuudliig n shiid, deerees n ene mungunuusu ugch bolmoor, busdad n harin ch hereggui shu
2017-10-25
zochin:
ene balai yuma zogsooh heregtei sh de, turiin alban haagchid ugch bga en e munguur mash ih ajliin bair, tsetserleg, surguuli barij bolno, ingeed ajil hiideggui tsaga burtguuleed komputer toglodog nuhduu ugsun mungiig chini ereend avaachaad hog bolgono, erunhi saida naad hurelbaataraa boliulaach, ene mash muu arga bn shu
2017-10-25