Шаардлагатай үед хөдөөд эмч нарыг багаар нь ажиллуулна
2017-10-25

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, дэд сайд Л.Бямбасүрэн, Төрийн нарийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал болон холбогдох албан тушаалтнууд өнөөдөр Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч нартай цахим хурал хийж, Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаас гарсан албан даалгаврыг танилцуулж, томуу, томуу төст өвчин, өвөлжилтийн бэлэн байдалтай танилцлаа.

 

 

 

 

 Сайд Д.Сарангэрэл томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, хянах ажлыг эрчимжүүлэх Эрүүл мэндийн сайдын 04 тоот албан даалгавар, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 358, 2017 оны 346, 395 дугаар тушаалуудын хэрэгжилтийг хангаж ажиллахыг онцлоод, шаардлагатай тохиолдолд хөдөө, орон нутагт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг багаар нь ажиллуулна гэдгээ хэллээ. Мөн эрүүл мэндийн салбарын ажилчид сахилга, хариуцлагыг чанд мөрдөх шаардлагатайг дурьдлаа. Аймгийн эрүүл мэндийн газрууд өвөлжилтийн бэлэн байдлыг хангасан, томуу, томуу төст өвчний оргил үед ор нэмэлтээр дэлгэхээр бэлтгэл ажлыг хангасан талаар хэллээ. Энэ үер аймгуудаас төсөв, санхүүтэй холбоотой үүссэн асуудлуудыг төсвийн тодотголоор шийдвэрлүүлэхийг хүсч, зарим аймгууд томуу, томуу төст өвчний дархлаажуулалтад хэрэглэгдэх вакциныг нэмэлтээр захиалахыг хүслээ.

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.mohs.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ хүүхэн юугаа мэдэхэв дээ
2017-10-25
bb:
ochirbat gej ajilgui khariig khuduu yvuulaarai,.
2017-10-25