Улаанбаатар
“Өмхий усны газар”-т десант буулаа, ЮУ болоод байна...
2017-10-25

Засаг өндөр итгэл тээхийн хажуугаар хүнд цохилт авч ажлаа эхэллээ.

 

 

Сайдын томилгооны баяр хүргэлт, хацар шүргэсэн үнсэлт Сараа гишүүний хацрыг цоохорлож эхэлж байтал эмч нар нэгдсэн журмаар ажил хаялаа. Оршлоо тавьсан цалин нэмүүлэх тэмцлүүд оргил үедээ ирэхэд Засаг солигдож, сайд нар тамгаа солилцсон нь зарим талаар АЗ болов.

 

Ц.Цогцолмаа сайд багш нарын шаардлагад хүйтэн жин тавьж, он гарахаас өмнө гучин хувийн нэмэгдэл амалж түрдээ амьсгаа авсан. Энэ нь сошиал тивд энэ сарын ялалтын мэдээгээр тодорч, шинэ сайдын рэйтенгийг сошиалд суга өсгөв. Хойно нь сулхан дэмжиж, хургаж суусан ҮЭ-ийнхэн энэ тэмцлээс нэгийг санаж сэрсэн байх болтугай.

 

Харин Д.Чинзориг сайд яаравчлан гурван талт хэлэлцээрийн ширээ засаад ажил хаягчдын фронтынхонтой ширээний ард сууж зөвшилцөл эхлүүлэв. Засгийн эрчимд түр дарагдсан Их хурал төсвийн тодотголыг барьж авлаа. Үүнтэй зэрэгцээд гурван талынхан уулзалт дээр 192 мянган төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянга төгрөгөөр тэтгэлэг олгох санал Засгийн зүгээс гэнэт орж ирсэн нь анхаарал татаж эхэллээ. Үүнийг  ОУВС дэмжинэ гэсэн итгэлтэй байгаа юм гэж нэмжээ. Ирэх оны төсөвт 55 тэрбум төгрөгийг нэг удаа хаяж цалин нэмэх шалаанаас мултрах энэ арга нь бараг ил цагаан тул шүүмжлэл дагуулж эхэллээ.

 

Яагаад... ? Сонгуулиас хойш Хүүхдийн мөнгө нь өнөө хүртэл бүтэн орж ирээгүй, ямар ч орлого эх үүсвэргүй, цөвдөл  цувдай идэж, цаас хог түлж дулаацаж суугаа 100 мянга давсан нэн ядуу айл өрхийн 300 гаруй мянган хүүхэд балчир эхчүүд байгаа. Тэдний өмнүүр хаях ажилтай боох юмтай төрийн албан хаагчид орж ийнхүү “тусгай хангамж” нэн хурднаар хүртэх болчихов.

 

Ингээд л намын нөөлөг, сонгуулийн оноо цуглуулсан явцуу шийдвэрээр төсвөө хүндрүүлж, зорилтод хэсгээсээ тойрч тэнэдэг төрийн төөрөгдөл дахих маягтай болж эхэлснийг шүүмжлэх сануулах үүрэг сэтгүүлчдэд бий.  Дөрөв дэх, тав дах асуудал болчихоод байгаа нэн ядуу бүлгийн туйлдсан эрх ашгийг хөндсөн дөрвөн талт гэрээг хэнтэй хийх вэ  гэсэн асуулт урьдын адил хойш тавигдсан харагдав. Шинэ жил, цагаан сараар гар тэнийх өдрийн “ОД” гишүүдийнхээ  цаг үеийн халамжинд нэн ядуус дахиад үлдэхээр байна.

 

Ерөнхий сайд нийслэлийн “өмхий усны” газарт десант буулгажээ. Анх 500 мянган хүний ус цэвэрлэхэд  зориулсан “Цэвэрлэх байгууламж” нэртэй байсан боловч одоо өмхий үнэр түгээгч болчихоод байгаа. Шийдэл нь шууд гарчихаагүй ч  БХБ-ын будагтай сайд Х.Баделхан “над дээр л буулаа даа, шийднэ дээ ” гэж хүндээр санаашран зурагтаар гарлаа.

 

Нүүрсний зам дээрх түмэн зовлонгийн мэдээ сурвалжлага гарсаар... Хятад таталтаа хязгаарласан хэвээр. Урд хөршийн Элчин сайдыг Ерөнхий сайд ордондоо урьжээ. Инээд алдаж байгаад нүүрс экспортоо нэмж, сайн хөрш болохоо харуулахыг найзархгаар хүсчээ. Араас нь хойд хөршийн элчин ахыг урьж бас гар атгалцав. Хоёр хөрштэйгээ манай засаг гоё ажилланаа гэж гар барилцлаа. Дипломат харилцаанд Ерөнхий сайдын жирийн байдал, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлж буй нь шинэлэг харагдлаа.

 

Зурагтын мэдээнүүдийн нэгэн хэвийн уйтгартай хэмнэл өөрчлөгдөж “тэглээ ингэлээ” гэсэн хурал чуулганаар эрээлж, төр засгийн амь орсныг харуулсан мэдээ пиг болж эхлэв.

 

Хэл ам ихтэйхэн гэнэт тодорсон Шадар сайд том шалгалтад дуудагджээ. Отгонтэнгэр хайрханы догшин оргилд олон уулчид амиа алдав.  Уулчдын тухайн цагт гаргасан шийдвэр, алдаа онооны дэнсэн дээр олон дүгнэлт байвч Монгол гэр бүл өм цөмөөр нь залуусаа алдав. Төрийн туг  бөхийгөөгүй ч  алга болсон иргэдийнхээ араас төр хүн хүч хаяж, зүтгэл гарган ажиллав. Хэрэг явдлын ард харамсахын цаана өнөөх л хууль журмаа  сахих, иргэний үүргээ биелүүлэх санамжийг Очирваань хайрханы өвөрт үүрд үлдсэн залуус  амиараа бичлээ. 

 

Пүрэвжавын Баярхүү  / тоймч /

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
sain ajillaval Hurelsuhiin ner garna yrisan shigee ajillaarai gashuun suhaitiin tumur zam nen yaraltai ehluul 250km tumur zamiig 7 jil yrilaa ajil bolvol tun zuv shiidver bno shuu! tsahilgaan stants 5-r, tavan tolgoi tsahilgaan stants nen heregtei shuu zutgeeree
2017-10-25
Зочин:
хотын дарга су батболдын хийх ажил ш дээ .тэр ходооний мангар хийх ажлаа мэдэхгуй юма.солих хэрэгтэй.хотын даргаар ажиллах хугацаанд тэр дорвитой юм хийсэнгуй.
2017-10-25
Зочин:
засгийн газраас ардуудын амьдрал хамаарна сайн ажиллаарай амжилт хүсье
2017-10-25
Зочин:
Өмхий устай зууралдсан ерөнхий сайдад өөр үнэлгээ авчихаар юм олдоогүй юм уу!
2017-10-25
zochin:
Umhii unertej ehleheer ni yarih yostoi bsan yum uu. Harin ch zuv. Buhniig nam hemeeh nudeer harj jadlan eserguutsej uls turiin honjoo harahaa boli. Ta nar shig yumnuudas bolj ali ali namaa yum hiilgehgui, uls oron hugjihgui bna. Malaa...
Зочин:
junai gej shunaliin tip atgaaljin har mangasiin oroltsoogui biznes turiin bolon turiin umchit kompanii tomilgoo gj baihgui yuma.jijig tom gehgui golohgui yum buhend oroltsoj yawdag nowsh yumaa da
2017-10-25
Зочин:
Тэр өмхий газарт чинь Бадамжунай нар туслахаараа дамжуулан оролцож ажлыг нь зогсоосон гэж хүмүүс ярилцаад байсан нь үнэн байж.
2017-10-25
zochin:
Zuw xvmvvs garsan. Munxag turiig sergej chadna gej ard irged itgel xvleelgej baina.
2017-10-25
Anxbayr:
Xvrelsvxiin zasgiin gazar zamxarliig arilgaj ard irgediin itgeliig xvleene gej itgej baigaa.
2017-10-25
zochin:
Ерөнхий сайд ажилдаа шуурхай орж байгаад нь баяртай байна. Гэвч энэ асуудал нийслэлийн удирдлагуудын шийдвэрлэх ёстой асуудал биздээ?
2017-10-25
зочин:
За ямарч гэсэн нэг шийдвэртэй зүйл хийж эхэлждээ. Яг энэ эрчээрээ л байгаасаа, итгэж байнаа энэ засгийн газарт
2017-10-25
oogii:
Хүрэлсүхийн засгийн сайд нар амралтгүй ажилж байгааг харахад чуулганы индэр дээрээс хэлсэн үгэндээ хүрэх янзтай..Шинэ засгийн 100 хоногийг л хүлээж юу юу хийхийг нь харъя даа...
2017-10-25