Домогт Буффон зодог тайлна
2017-10-26

 

Италийн шигшээ баг болон Ювэнтус клубын домогт хаалгач Жианлуйжи Буффон өнгөрсөн даваа гарагт 2017 оны Дэлхийн шилдэг хаалгачийн шагналыг хүртсэн. Тэгвэл үүнээс ердөө 2 өдрийн дараа домогт тоглогч хөлбөмбөгийн спортоо орхих болсон мэдээлэл гарч эхэлжээ. Ирэх ердөө 3 сарын дараа 40 насны босго давах гэж байгаа Итали эрийн хувьд энэ улирлыг дуусгаад мэргэжлийн хөлбөмбөгчний амьдралдаа цэг тавихаар төлөвлөж байгаа гэнэ.

 

Мэргэжлийн тамирчны замналдаа 1045 тоглолтод оролцоод байгаа тэрбээр энэ үзүүлэлтээрээ Италийн бүх цагийн үеийн дээд амжилтыг эзэмшсээр байгаа билээ. 2001 оноос хойш тасралтгүй Ювэнтус клубт хүчин зүтгэж байгаа тэрбээр Хөлбөмбөгийн Дэлхийн аваргаас эхлээд олон  том амжилтуудыг гаргаж байсан ч цорын ганц тэмцээний цомыг өргөж үзээгүй юм. Энэ нь ЕХБХ-ны хамгийн том тэмцээн болох Аваргуудын лиг билээ. 

 

Г.Баяраа

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
эрчүүдэд зориулсан блог alphaman.biz
2017-10-27
Зочин:
нээрээ л Champions league cup өргөөгүй дээ Сайн тоглогч шүү
2017-10-26