Алисиа Викандер хуримаа хийжээ
2017-10-26

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Данийн охин” киноны Лили Елбегийг дүрийг бүтээж “Оскар”-ын эзэн болсон жүжигчин Алисиа Викандер хуримаа хийсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 29 настай жүжигчин бүсгүй өчигдөр Миами хотын нисэх буудалд байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ.

 

Тэрбээр энэ үеэр хуримын бөгж зүүсэн байсан юм. Түүнийг өөрөөсөө 11 насаар ах, жүжигчин Майкл Фассбендертэй Италид нууцаар хуримласан хэмээн ойрын эх суралж өгүүлэв.

 

Хос 2016 онд “The Light Between Oceans” кинонд хамтран ажилласан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин