Жош Смит НБА-д эргэн ирлээ
2017-10-26

 

НБА-ын шилдэг хамгаалагчдын нэг Жош Смит НБА-д эргэн ирлээ. Тэрбээр Нью Орлеанс Пэликанс багтай гэмтлийн талаар хатуу заалттай гэрээ үзэглэсэн байна.

 

Тэрбээр 15-16 оны улирлыг Лос Анжелэс Клиппэрс болон Хьюстон Рокэтс багуудийн бүрэлдэхүүнд өнгөрүүлснээс хойш НБА-д тоглоогүй байсан юм. Харин БНХАУын лигт 18.8 оноо, 10.6 самбараас бөмбөг авалт, 3.2 ашигтай дамжуулалт дунджилсан билээ.

 

Смитийг эгнээндээ нэгтгээд байгаа Пэлликансын бүрэлдэхүүнд сэлгээний туршлагатай тоглолгч будагтай талбайд хэрэгтэй байсан билээ. ДэМаркус Казинс, Энтони Дэвис нарын сүпер оддоос өөр будагтай талбайд тоглогч нэрлэхэд хуруу дарам цөөхөн байсан нь уг хөдөлгөөн болох гол нөхцөл болжээ.

 

Цагирган дээрээс довтлох тэмцээний аварга, бүх хамгаалалтын хоёрдугаар багийн гишүүн Жош Смит замналынхаа турш 14.6 оноо 7.5 самбар, 3.1 ашигтай дамжуулалтыг дунджилж байлаа. Тэрбээр энэ жил 31 настай.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин