Гадаад худалдааны тэнцэл 567 сая ам.доллараар өсчээ
2017-10-26

Энэ оны эхний есөн сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 33 хувиар буюу 1933 сая ам.доллараар өсч, 7.714 сая ам.долларт хүрсэн. Үүнд экспорт 38 хувиар буюу 1.250 сая ам.доллараар, импорт 28 хувиар буюу 683 сая ам.доллараар тус тус өссөн нь нөлөөлжээ. Экспортын дүн импортоос 1.452 сая ам.доллараар давснаар гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 567 сая ам.доллараар өссөн байна.

 

Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт барааны 64.2 хувь буюу 4951.8 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 12.3 хувь буюу 947 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 40.2 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 44.1 хувиар тус тус өссөн байна.

 

Эх сурвалж: Монголбанк

Shuud.mn
Сонин хачин