“Талын түмэн адуу”-ны баяр Хэнтий аймагт болно
2017-10-26

 

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, адуучдын авьяас чадварыг алдаршуулах зорилготой “Талын түмэн адуу” арга хэмжээ ирэх сарын 4-5-нд Хэнтий аймгийн Батноров суманд болох гэж байна.

 


2015 оноос  зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд ӨМӨЗО-ны таван адуучин оролцохоороо онцлог гэнэ. Түүнчлэн уг арга хэмжээнд улс, аймгийн цолтой уяачид, залуу адуучдын 2000 адууг оролцуулах аж.



Арга хэмжээний хүрээнд “Торгон тар” богино зайн бооцоот уралдаан, нутаг усандаа алдартай хурдан адууны танилцуулга, адууны зүс нэршлийн танилцуулга, ховор зүсмийн адууны цуваа, уурга шүүрэх, эмнэл булгиулах зэрэг тэмцээн болох гэнэ. Мөн жуулчдад зориулан малчдын өвөлжөөтэй танилцах аялал зохион байгуулж, адууны тоноглол, дархан урлагийн үзэсгэлэнг зохион байгуулах юм байна.

 

 

 

Р.Дулам

 

Shuud.mn
Сонин хачин