Г.Хэрлэн эхний ялалтаа авлаа
2017-10-26

 

Абу Даби-2017 их дуулгын тэмцээнд эх орноо төлөөлж татами дээр гарсан хоёр дахь жүдоч нь +66 кг-ын тамирчин Г.Хэрлэн байлаа. Түүний өрсөлдөгч нь Германы тамирчин, 2015 оны Европын тоглолтын хүрэл медальт, 2014 оны Абу Дабигийн их дуулгын хүрэл медальт Себастиан Седл байсан юм. Манай тамирчны хувьд саяхан болсон Ташкентийн гран пригээс мөнгөн медаль хүртэж, энэ оннд болсон Азийн аваргаас хүрэл медаль хүртээд байгаа билээ. Өөрөөр хэлбэл энэ онд бэлтгэл сайн байгаа гэж хэлж болно.

 

Ингээд барилдаан эхэллээ. Эхний хоёр минут тамирчдын хувьд барьц булаалдсан байдалтайгаар эхэлсэн юм. Манай бөхийн хувьд арай илүү санаачлагатай байсан. тиймдээ ч барилдааны явцад өрсөлдөгчөөсөө нэг вазари үнэлгээ салгаж чадсан. Улмаар барилдааны үндсэн цаг дуустал уг үнэлгээгээ хадгалж үлдэж чадсанаар эхний ялалтаа авлаа.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин