ЖДҮ-ийг дэмжих ШУДАРГА арга
2017-10-26

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төрөөс жижиг, дунд үйлдвэрлэлийг хэрхэн дэмжих талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр:

 

“Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд 263 тэрбум төгрөг байна. Энэ сангийн эргэн төлөлт муу, чанаргүй зээл нь өссөн. Тиймээс жижиг дунд үйлдвэрлэлийн энэ санг санхүүгийн үр дүнтэй бүтэц биш гэж үзэж байна. Үр дүнгүй зүйл рүү мөнгө хийвэл элсэнд ус цацахтай адил.

 

Би хувьдаа жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих аргыг өөрөөр хардаг. Төр засаг их хэмжээний мөнгийг арилжааны банкаас зээлж авсан байгаа. Төр банкнаас их хэмжээний мөнгийг өндөр хүүтэй зээлж авахаа  л зогсоочих. Ингэвэл арилжааны банкууд тэр мөнгөө иргэд, бизнес эрхлэгчдэд өөрсдийн шалгуураар олгоод явна. Энэ нь илүү шударга. Арилжааны банкнаас мөнгө зээлж авчихаад буцаагаад жижиг дунд үйлдвэрлэлийн зээл болгож гаргана гэдэг нь эдийн засгийн хувьд буруу механизм” гэсэн тайлбарыг өгөв.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Jijig, dund uidver yarisaar 25 jil ungurluu. Ur dun geheer yum barag alga. Tegehleer jijig, dund uildverlel bol shiidel bish. Hund uildveergui manai uls jijig, dund uildver baiguullaa geed Hyatdaas uildverleliin tuuhi ediin haraat l bsaar bna. Hytadaas material avaad mass uildverlel hiideg Hyatadiin baraatai ursuldunu gedeg hudlaa shu de! Tiimees tumurlug, neft, himiin hund uildveruudee ehleed baiguulj bj, tendees jijig, dund uildverleliin tuuhii ed garna. Ter ued har ayandaa jijig, dund uildveruud, classteruud hugjinu.
2017-10-27
Зочин:
хятадууд бол манайх шиг шууд мөнгөө өглөггүйюм. эхний үр дүн гарвал дараагийн төлбөрийг хийдэг бид яах вэ тэднийг л муулдаг өөр ажил байхгүй.
2017-10-26
Зочин:
Mash sain sangiin said boloh hyn dee. Tsag hygacaa haruul ni bizee
2017-10-26
Зочин:
Өөрөө Хүрэлбаатар энэ буруу тогтолцооныхоо эд эс нь болж аваад БАЯЖСАН хүн. Энэ хүнд Сангийнхаа түлхүүрийг бариулмааргүй байна. Яая даа, Тэнгэр минь туслаач Монголын ард түмэнд
2017-10-26