Цас орж, цасан шуурга шуурна
2017-10-27

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Өнөөдөр Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв,  Хэнтийн аймгийн нутгаар цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нутаг, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

 

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд :

 

Өнөөдөр нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

 

2017 оны 10 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

 Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 9-14 метр, говь талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус хүйтэн, говь талын нутгаар 7-12 градус дулаан, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 3 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин