Улсын эдийн засгийг хүндрүүлж, хохироодог Сангийн сайдтай байж болохгүй
2017-10-27

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын шийдвэрт хэсэгчлэн хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод илгээлээ.

 

 

Уг албан бичигт “Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын 2017 оны 58 дугаар тогтоолыг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа. 

 

Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, эрх чөлөөг зөрчсөн агаарын бохирдлын асуудалд шинэ Засгийн газрын гишүүн бүр анхаарч ажиллах ёстой гэж миний бие үзэж байна.

 

Монгол Улсын Их Хурал 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 36 дугаар тогтоол гаргаж “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд тус хөтөлбөр нь хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зэргээр эдийн засаг, нийгмийн бэрхшээлтэй асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэж, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ханган баталгаажуулах үндсэн зорилготой байсан юм.

 

Харамсалтай нь тус хөтөлбөр батлагдсан өдрөөсөө хойш долоон жилийн хугацаанд бодитой ажил хэрэг болж хэрэгжсэнгүй. Агаарын бохирдлоос улбаалсан хүн амын өвчлөл, эрүүл мэндийн асуудал өнөөдөр ч бидний санааг зовоосоор, шийдлээ хүлээсээр байна.

 

Миний бие 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган”-ыг санаачлан зохион байгуулсан бөгөөд тус чуулганаас  "УИХ-аас долоон жилийн өмнө баталсан боловч хэрэгжүүлээгүй ажлыг хийх шаардлагатай байна" гэсэн зөвлөмжийг гаргаж байна.

 

Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд бүрэн автаж, аливаа төсөл, хөтөлбөр тэдэнд ашиггүй бол гацдаг, гацаадаг бөгөөд Монголчуудын хүртэх ёстой ашгийг зөвхөн тэд л хүртдэг хэн бүхэнд ил болсон тогтолцоотой болоод удаж байна.

 

Иймд эдгээр гучин гэр бүлийн төлөөлөл болсон Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн хэсэгчлэн хориг тавьж байна.

 

Шинээр бүрэлдсэн Засгийн газар Монгол Улсын орших, хөгжихийн үндэс болдог эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарч эмч, багш нарынхаа цалинг нэмэх, улмаар нийт төрийн албан хаагчдын цалинг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийн төлөө хичээн ажиллах ёстой. Харамсалтай нь Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар томилогдсон даруйдаа төрийн албан хаагчдад гурван зуун мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгох байдлаар тавин таван тэрбум төгрөг тараах санал гаргаж байна.

 

Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед төсвийн хөрөнгийг үр ашиггүй тарааж улсынхаа эдийн засгийг улам бүр хүндрүүлдэг, хохироодог Сангийн сайдтай байж болохгүй. Өнөөдөр төрийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж хүсээгүй, сар бүр авдаг цалин орлогоо нэмэгдүүлэхийг хүсэж байгаа юм.

 

Өнгөрсөн жилүүдэд гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд байсан Монгол төрийн иргэдийнхээ элбэг хангалуун амьдрах хүсэл тэмүүллийг нэг удаагийн хавтгайруулж аргацаасан энэ мэт халамжийн бодлогоор удаа дараа дарж, өр зээлд ээрэгдсэн өнөөгийн түвшинд нь барьж ирсэн бодлогыг бүрэн халах цаг болсон гэж үзэж байна.

 

Ерөнхийлөгч миний бие цаашид улсын төсөв, эдийн засгийг хямраан туйлдуулах зорилготой энэ мэт бодлогыг гүйцэлдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт хориг тавих болно.

 

Иймд Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсон Улсын Их Хурлын тогтоолын зохих хэсэгт тавьсан энэхүү хоригийг хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Shuud.mn
Сонин хачин
туяа:
Тийм шүү ерөнхийлөгчөө.та одоо яаж багш нарийн цалинг нэмэх ухаан эдийн засагч нарт байхгүйг ил болголоо.боломж байгаа.төрийн дээд албан хаагчид маш өндөр цалингаа эргэж хараачээ.цалигийнхаа 50 хувиас татгалзуулах санал тавиач та
2017-10-28
Зочин:
маанаг амьтан
2017-10-27
Зочин:
30 гэр бүлээ нэрээр нь зарлаач ээ. Нэг нь өөрөө мөн үү гэдгээ хэлээч.
2017-10-27
Зочин:
Хүрэлбаатарыг дэмжихгүй!
2017-10-27
bt:
Женко Зи 2 шиг юмнууд Хүрэлбаатар Монголын эдийн засгийг аварна гэхээс өмдөндөө савируулж байна уу даа. Дээрээс нь Хүрэлбаатар Эрдэнэтийн асуудлыг шалгах ажлын хэсгийг ахлах болсон. ХХБанкны Эрдэнэбилэг чинь Женкогийн жолооч байсан гэдэг байхаа
2017-10-27
Зочин:
Энэ хүрэлбаатарыг өмөөрөөд байгаа нөхдүүд толгойн олгой болцон сэтгэн бодох чадваргүй хүмүүс байна 300 мянган төгрөг тарааж өнөө маргаашаа аргацаасан шийд битгий гарга ирээдүй хойч үеэ дэмжээд сургууль цэцэрлэг эмнэлэг бариачээ нэг удаагийн тэтгэмж авахыг бүгд буруу гэж байна
2017-10-27
Solioroo:
Battulga Zi 2 sunuuu! Bulhia ni ilreh geed uheldej bna daa
2017-10-27
Зочин:
Боловсрол энэ тэр үнээр инээдтэй. Хамгийн гол нь наад нөхөр чнть 60 тэрбумийнхны л хийдгийг хийж халамж таьж байна. Хятадын бодлого харагдаад байна даа. Ерөнхийлөгч үнэхээр зөв зүйл шаарджээ. Ард түмэн зөв бодлого шудрага ёсыг л төрөөс хүсдэг болохоос Галын хор гуйгаагүй ээ.
2017-10-27
иргэн:
ерөнхийлөгч гуай өөрөө ер улсаа хохироогоогүй юу.... ерөнхийлөгч та монгол төрийн тэргүүн гэдэг албан тушаалтай байж өөрийнхөө дор ажилладаг биеэрээ ч ухаанаараа ч жижигхэн хүний амаар битгий ажлаа явуул л даа. таныг адилхан жижигхэээн болгож доромжлоод байна ш дээ наадах чинь...
2017-10-27
ард:
Энэ Ч. Хүрэлбаатар гэгч төрөөс төрсөн тэрбумтан, сонгууль луйвардагч хувалз өөрөө сайн дураараа сайдаас бууж болдоггүй юм байх даа хөөрхий
2017-10-27
Зочин:
зарчимийг нь хар л даа Лусыг энэ халмж чинь л сөнөөнө. Манжийн Чин гүрнийг сана л даа. Хүрэлбаатара үнэхээр 60 тэрбумын төлөөлө гэдгээ нотолгоо
2017-10-27
Зочин:
маанаг амьтан
Зочин:
ХҮРЭЛБААТАР=БАЯРЦОГТ
2017-10-27
ТӨМӨР ЗАМЫН ХОХИРОЛ 20 ТЭРБУМ ДОЛЛАР:
МОНГОЛЫГ ЯДУУРЛЫН АНГАЛ РУУ ТҮЛХДЭГ ДУНД БОЛОВСРОЛГҮЙ ОРОС МОНГОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БАС БАЙЖ БОЛОХГҮЙ.
2017-10-27
Batkhuu:
Таван Толгой - Гашуун Сухайт төмөр замыг бариагүйгээс болоод бас улс хохирсоор байхад улсаа хохироодог ерөнхийлөгчтэй байж болох уу?
2017-10-27
Zochin:
Erunkhiilugch huulind horig tavij baisanig bi medehim huvi hunii horsoloor tomilgoond horig tavij baigaag ankh udaa sonsoj bna. Unuudur Mongol Ulsin erunkhiilugchid n. Battulga n. Hurelbaatar 2 g ursulduulbel Mongolin irged n. Hurelbaatart 100 huvin sanal uguhuur baigaa shuu
2017-10-27
Зочин:
55 тэрбумаар улс хохироод 285 сая доллар болохоор хохирдоггүй ээ 55 тэрбум багш эмч нарт очно эргээд тал хувь нь зээл төлөгдөж эдийн засгийн чадавх нэмэгдэнэ, 285 сая доллар одоо болтол алга энэ тэгээд аль нь шудрага ариун явдал вэ
2017-10-27
Mgl:
Battulgad uuriin tolgoi alga.Buur nariin yarival Zi ees ch dooguur tuvshnii tamgiin gazriin ajiltnuudiin huviin us honzon erh ashgiig tamga darj guitselduulj ugch baih magadlaltai bn.
2017-10-27
Zochin:
n.Hurelbaatarig sangin saidaar tomilogdohod Mongolin 3 saya irgen zuv hunee songoloo gesen yaria baisan shuu. Erunkhiilugch zasgiin ajil ruu orj togtvogui baidal bii bolgoj bolohgui. Uurusu chadaltai shudarga bolovsrol medlegtei negnige uzen yaddag yavdalaa bolioch humuuse Uls eh ornoo bod huvin erh ashigaa zogsoo.
2017-10-27
Зочин:
Хүрэлбаатар бол төрд бэлтгэгдсэн төрийн хүн. АН-ын алдааг нь хэлж байсан болохоор ясны дургүй нь хүрээд байгаа юм байна. Хэрэг хуучирч хэрээ цайдаггүй гэдгийг ЗИ. Энхболд ойлгох цаг ирнэ дээ.
2017-10-27
зочин:
Баттулгаа чи өөрийнхөө толгойгоор ажлаа явуулж сур алийн болгон хүний бүр тодорхой хэлбэл тэх З.Энхболд гэгч амьтаны амаар үгээр заалгаж төрийн ажил явуулах юм.Энэ З.Энхболд чинь өс хонзонгийн төлөө л ажиллаж явдаг амьтан шүүдээ.2016 оны 6-р сард УВсад очоод хөөгдөж ирсэнээ л мартаагүй яваа учраас ийм лхам хийж байгаа юм.Баттулгаа чи ийм амьтаны амаар ажлаа явуулаад байвал мөдхөн өөрөө сэхэж чадахгүй болтлоо унана шүү
2017-10-27