Б.Чойжилсүрэнгийн босгосон “Гэрэгэ” бондын хүчээр Монгол Улс дефольтын эрсдэлээс гарлаа
2017-10-27

 

Монголбанкнаас өчигдөр мэдээлэл хийж “…Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт босгох хэлэлцээрийг амжилттай хийж 5.625 хувийн хүүтэй 5.5 жилийн хугацаатай 800 сая ам.долларын санхүүжилтийг татахаар болов. Санхүүжилт ирэх сарын эхэнд Монгол Улсад орж ирэх бөгөөд 2018 онд төлөх “Чингис”, “Димсам” бондын эргэн төлөлт хийхэд зарцуулна.

 

Ийнхүү 2017 онд Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд, Хятадын Ардын банктай хийсэн 15 тэрбум юанийн своп хэлцэл, “Чингис” бонд, “Димсам” бондын эргэн төлөлтийг шийдвэрлэснээр Монгол Улс 2021 он хүртэл гадаад төлбөрийн эргэн төлөлтийн дефольтын эрсдэлээс гарах нөхцөл бүрдлээ” гэж мэдэглээ.

 

Үнэнийг хэлэхэд У.Хүрэлсүхийн Засгийн газар 2018 онд төлөх “Чингис”,  “Димсам” бондын төлбөрийг хэрхэн төлөх вэ гэдэг дээр хүндрэл байгааг ярьж, гашуудал зарлах шахаад байсан юм.  Тэгвэл одоо бондуудын өрийг төлөөд, 2021 он хүртэл гадаад төлбөрийн эргэн төлөлт дефольтын эрсдэлээс мултарсан байна. Энэ бол сайн мэдээ. Энэ “Гэрэгэ” бонд нь хугацаа урт, хүү богино гээд эдийн засагт сайн дэмжлэг болно гэдгийг эдийн засагчид хэлж байна. Өөрөөр хэлбэл, “Гэрэгэ” бонд нь “Евро” бондын өрийг төлөхөөр босгож байсан “Хуралдай” бондын 8.75 хувийн хүүгээс ч бага болж чаджээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Засгийн газар 650 сая ам.долларын бонд босгохоор ажиллаж байсан. Энэ бол манай Засгийн газрын гаргасан хамгийн сүүлчийн бонд. Би гэрээ хэлэлцээрийг нь эхлүүлж, гарын үсэг зурсан. Бондын хөрөнгөөр өмнө нь гаргасан бондын өрийг дарна гэж ойлгож болно. “Чингис” бонд нэг жилийн 4.125 хувийн хүүтэй байсан. Шинээр гаргаж буй бонд 5.625 хувийн хүүтэй байгаа ч эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлыг дүгнэвэл амжилттай босгосон бонд гэж хэлж болно. Бонд босгох ажил Засгийн газар огцорсонтой холбоотой түр саатсан ч шинэ Засгийн газрын тэргүүнд танилцуулаад, аравдугаар сарын 16-наас ажлаа үргэлжлүүлсэн” гэв. Мөн тэрээр “…Бид өөрсдийгөө сайн ажил хийсэн гэж магтахгүй. Гэхдээ олон түмэн үнэлэлт өгнө биз. Одоогоос 18 сарын өмнө бондын хүү 10.9 хувьтай байсан. Ийм өндөр хүүг бид 5.6 болж буурууллаа. 2012 онд эдийн засгийн өсөлт өндөр байсан тул 4.1 хувийн хүүтэй байсан. Үүнийг 5.6 хувийн хүүтэй бондоор сольж байгаа нь үнэн. Гэхдээ одоогийн эдийн засгийн нөхцөл байдалд авч байгаа хамгийн бага хүүтэй бонд юм” гэв. Юм үнэнээрээ сайхан. Шуудхан хэлэхэд “Чингис”, “Димсам” бондын өрийг дарсан хүн нь Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн шүү.

 

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
За ёстой гуцоо, Чойжилсүрээн. Гэрэгэ гэдэг бонд хаана хэзээ босгож юу хийсийн, бонд босгоод чамд л ашигтай байсан байх, жирийн иргэд бидэнд огтоос хүртээлгүй байсан шүү.
2023-05-01
irgen:
hachin nertei bonduud gargaj oorsdoo bayjdag yavdaliig hezee zogsooh ve ????? Dimsam ch geh shig yu ve ene ner haanaas garsan yu gesen yg ve ???
2017-10-29
irgen:
hachin nertei bonduud gargaj oorsdoo bayjdag yavdaliig hezee zogsooh ve ????? Dimsam ch geh shig yu ve ene ner haanaas garsan yu gesen yg ve ???
2017-10-29
irgen:
hachin nertei bonduud gargaj oorsdoo bayjdag yavdaliig hezee zogsooh ve ????? Dimsam ch geh shig yu ve ene ner haanaas garsan yu gesen yg ve ???
2017-10-29
Ха ха:
Манай чоожоо хар ухаантай !!! Өр тавих сайхан баярлах хэрэг үү? Толгой угааж ханахгүй юм аа!!!
2017-10-29
Зочин:
Mongolin baylg idegchdin neg luibarchin
2017-10-27
Зочин:
Mongolin baylg idegchdin neg luibarchin
2017-10-27
Зочин:
Mongolin baylg idegchdin neg luibarchin
2017-10-27
Зочин:
Хурдын байрууд л үнэ цэнээ алдахгүй, чанартай, бас боломжийн үнэтэй, амьдрах таатай орчинтой нь байна шүү дээ. Юу шударга байх ёстой бол энэ л шударга даа харин ч нэг
2017-10-27
Зочин:
Сайн байна Сайхан ч хүн. Амжилт!
2017-10-27
Зочин:
Сайн хүний царай мөн үү? Царай нь санаагаа илэрхийлдэг дээ
2017-10-27
Chutgur Choijoo:
Ёстой хуцваа. Чойжилсүрэн гэж энэ нөхөр хэдэн чанаргүй байр барьж хувийн хөрөнгөө зузаалсанаас өөр юугаар гийгүүлсэн юм. Хүрэлбаатарт хориг тавьсантай зэрэгцээд улайм цайм захиалгатай мэдээ цацаж нтр. Улс төрөөс зайлвал таарна. Даанч Увсын АН-д олигтой өрсөлдөөн үзүүлэх хүн байхгүй. Муу ацыг нам нулиач Та нар.
2017-10-27
Zochin:
Huviaasaa bish ch gesen ulsiin munguur uruu darsan l bn sh de. Zarim ni ulsiin mungu avaad idchihdeg biz de
2017-10-27
Зочин:
KHUTSAKHAA BOLITSGOO , YAMAR UURIIN KHURUNGUUR DARSAN BISH , KHEN CHI BAYSAN ULSYN MUNGUUR URIIG BARAGDUULJI L TAARAA
2017-10-27
Mgl:
Mundag zaluu joohon ajluulsan bol mgl ediin zasgiig bosgoj chadah bailaa
2017-10-27
Зочин:
Муулаад байсан харин энэ хүү чинь сайн хүн байж. Хүрэлбаатарын оронд буцаагаад тавьяа
2017-10-27
Иргэн:
Монгол улс минь уг нь өрийг өрөөр дараад байхаар улс биш л юм даа, улстөрчдийн шунал улсыг сүйрүүлээд дууслаа
2017-10-27
сайханбилэг:
өр тавьж өр дарсанаа юу гээд бна зайл луйварчин лалараа
2017-10-27
Зочин:
coijilsuren hubiasaa toloo uy
2017-10-27
bitgii bichuuleed bai:
Mongo ni bagtahgui baigaa huur ve?
2017-10-27
soliorol:
Gadaad hel bitgii hel mongolooroo yarij chadahgui hun hentei yarij gereee baiguulav. Naadah chini uhlee... Nud nuuriig ni harahaas zevuun. Ar ruu hutga shaadag hun bna shuu
2017-10-27