29-р дүгээр тусгай сургуулийн 2 танхимыг засч тохижууллаа
2017-10-27

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хамт олон Сүхбаатар дүүргийн сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн эрэгтэй дотуур байрны 2 танхимыг өөрсдийн нөөц бололцоогоор засч тохижуулжээ.

 

 

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дэд дарга А.Хаянхярваа өөрсдийн нөөц бололцоогоор засч тохижуулсан Амралт чөлөөт цагийн танхим, сургалт хүмүүжлийн танхимуудыг 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханд хүлээлгэн өглөө. 

 

29 дүгээр тусгай сургууль нь 21 аймаг 339 сумаас ирсэн сонгсголын бэрхшээлтэй хүүхдүүд сурч, хүмүүжиж амьдардаг бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүүхдийн 2 дотуур байрууд нь 1987 онд ашиглалтад орсноос хойш 30 гаруй жил засвар үйлчилгээ хийгдээгүй өнөөдрийг хүргэсэн байрууд юм байна. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.    
 
 
Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Буянтай ажил хийжээ. Амьдрах орчин гэдэг хамгийн чухал. Ажлын амжилт хүсье.
2017-10-29
Зочин:
Хүн юу ч хийх эрхтэй. Хүн нэг л амьдарна. Дарга болоо л биз. Та нар чадахгүй байж битгий донгосч бай.
2017-10-28
Зочин:
Хүний юу хийх, хаана очих хэнд хамаатай юм? Малнууд аа!?
2017-10-28
Jak:
Hayanaag bi urgelj hundelne uneheer setgeliin mne hodolgoson uran buteel hiij uyaraaj dogdluulj hairluulj yavsan saihan uran buteelch bas er hun ajlin amjilt husie hayanaa ahad
2017-10-28
Зочин:
Tsarai marai ni yahav ee...iim bolovsrol medleggui duulj jujiglej yavsan yumnuud yahaaraa turiin tom alban tushaald ochchihdog bnaa... bas nuguuduh ni bn Batsuh...
2017-10-27
Zochi:
Ene odoo yamar arhichin tsaraitai bolsiin
2017-10-27