Дэлхийн банк: Хятадын бодлогоос шалтгаалан нүүрсний үнэ буурна
2017-10-27

Дэлхийн Банк 2018 онд түүхий эдийн үнэ цаашид өсөх хандлагатай байна гэсэн таамгийг дэвшүүллээ.  Газрын тосны үнэ 2017 онд дунджаар нэг баррель нь 53 ам. доллар байсан бол 2018 онд дундажаар 56 ам. долларт хүрэх төлөвтэй байна.

 

Металын үнэ ирэх жил тогтвортой байх төсөөлөлтэй байгаа бол газрын тосны эрэлт тогтвортой нэмэгдэн, экспортлогчид тохиролцон үйлдвэрлэлээ бууруулсан, АНУ-ын шатдаг занарын үйлдвэрлэл тогтворжсон зэргийн улмаас газрын тосны үнэ энэ жил нэг баррель нь 53 доллоараас 2018 онд 56 доллар болж өсөх төлөвтэй байна гэж Дэлхийн Банкнаас мэдэгдлээ.

 

Газрын тос, байгалийн хий, нүүрс гэх мэт эрчим хүчний түүхий эдийн үнэ энэ жил 28 хувиар огцом өссөний дараа 2018 онд 4 хувиаар өсөх төлөвтэй байна хэмээн Дэлхийн Банкны 10 дугаар сарын “Түүхий эдийн зах зээлийн тойм” тайланд  дурджээ.

 

2018 онд байгалийн хийн үнэ 3 хувиар өсөх төлөвтэй байгаа бол 2017 онд нүүрсний үнэ бараг 30 хувиар өссөний дараа эргэж буухаар байна. Хятадын байгаль орчны бодлого нь нүүрсний зах зээлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох гол хүчин зүйл болох төлөвтэй хэмээн Дэлхийн Банкны Түүхий эдийн зах зээлийн тоймд дурдсан байна. 

 

Б.Энэрэл

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
86697447
2017-10-29
Зочин:
molokok hoer nuh gargahgui bol hoojdogguitei adil vostochnii boomtiig mongol ashiglahgui bol suirne gedgiig teneg hunch oilgono
2017-10-29
БУХИМДАГЧ:
ХЯТАДУУД БАЙГАЛ ОРЧНОО БОДООД НҮҮРСНИЙ ҮНЭЭ БУУРУУЛЖ БАЙГАА БИШ БАЙХ АА.ОЛОН ЖИЛ ХЯМДААР НӨӨЦӨЛЖ ЧАДСАН БОЛОХООР ХЭЗЭЭ Ч НҮҮРСЭЭР ГАЧИГДАХГҮЙГЭЭР ДЭЛХИЙН НҮҮРСИЙГ БАРЬХ ГЭСЭН АЛСЫН ХАРААТАЙ БОДЛОГО БАЙХ ШҮҮ. МАНАЙХАН ШИГ ТЭНЭГТЭЭ ҮНЭЭ ӨСӨГХӨӨР НЬ БАЯРЛААД БУУРУУЛАХААР НЬ УРВАЙЧИХДАГ ТЭНЭГҮҮД БИШ ШҮҮ ДЭЭ.ТӨР ЗАСАГТАЙ ТОЛГОЙТОЙ УЛС ОРОН ИНГЭЖ ХӨГЖДӨГ ЮМ ДАА.МАНАН-ГИЙНХАН 4 ЖИЛДЭЭ ЯАЖ ИДЭЖ АВАХАА Л БОДОХООС БИШ ӨӨРИЙГ БОДОДГҮЙ ИЙМ НАМУУДЫГ ЗАЙЛУУЛЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛГОЖ ЭНЭ МАНАН-Г УСТГАЖ ХАЯЦГААХ ЦАГ НЬ БОЛЖ ЭЭ.ЭХ ОРНООР МИНЬ ТОГЛОСОН БҮХ ШАТНЫ УДИРДЛАГУУДЫГ ШҮҮЖ ТЭДНИЙ ГЭР БҮЛ ХАМААТАН САДАНГУУДЫ НЬ ШОРОНД ХАТААЖ ТӨР УЛСАА ЦЭВЭРЛЭХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС АРД ИРГЭД ЯДУУГЫН ЯДУУ БОЛЖ ДУУСАХ НЬ. ТИЙМЭЭС МАНАН-Г УСТГАХЫН ТУЛД АРД ТҮМЭН ТЭМЦЭЛД БОСОХ ХЭРЭГТЭЙ БОЛЖ ШҮҮ.ХОЙЧ ИРЭЭДҮЙ ҮР ХҮҮХДИЙНХЭЭ САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ АМЬ НАСАА ӨГХӨД БЭЛЭН БАЙНА.
2017-10-27