Нэр бүхий нам МҮЭХ-ны хараат бус байдалд нөлөөлөхийг оролдож байна
2017-10-27

Гэрэл зургийг MPA.mn

МҮЭХ-ны өмч хөрөнгөтэй холбоотой болон олон мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаа.

 

Энэ нь МҮЭХ-ны ирэх 11 дүгээр сарын 8,9-нд болох МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байж болзошгүй хэмээн МҮЭХ үзжээ. Тиймээс МҮЭХ-оос мэдэгдэл гаргасан байна. МҮЭХ-ны дүрмийн дагуу ирэх 11 дүгээр сарын 8,9-нд дөрвөн жилд нэг удаа болдог их хурал болох юм байна. Энэ хуралтай холбогдуулан зорилготой,  захиалагатай гүтгэлгийн шинжтэй мэдээлэл маш их гарч байгаа. Энэ бол нэг хүний захиалгатай үйл явдал, зохион байгуулалттайгаар олон нийтийн санаа бодлыг турхирах гэж оролдсон үйл явдал учраас МҮЭХ-оос мэдэгдэл гаргасан байна. Энэ талаар МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбатаас тодруулахад:

 

-Өнгөрсөн нэг сарын хугацаанд тодорхой зохион байгуулалттай, бүлэг хүмүүс гүтгэлгийн  чанартай мэдээллийг тарааж эхэлсэн. Энэ нь МҮЭХ-ны зохион байгуулж байгаа үйл ажиллагааг саармагжуулах, олон нийтийн анхаарлыг МҮЭХ-ны удирдлага руу чиглүүлэх гэсэн санаатай. Магадгүй үүний цаана улстөрийн хүчин байна гэсэн мэдээлэл ирж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан ташаа мэдээллийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн байгууллагуудад хандсан байсан. Бид холбогдох бүх материалыг баримттайгаар хуулийн байгууллагад өгсөн. Энэ асуудлыг өмнө гурван ч удаа АТГ, хуулийн байгууллага шалгаад ямар нэг асуудалгүй гэдгийг нь тогтоосон. Тиймээс МҮЭХ өөрсдийн дотоод асуудлаа их хурлаараа шийдвэрлэж, ямар нэг улс төрийн нам, улстөрч, хувь хүнээс хараат бусаар шийдвэрээ гаргаж явна.

 

-МҮЭХ-нд улстөрч, намаас ангид байх ёстой гэлээ. Тэгэхээр аль нэг улстөрийн хүчин МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохыг санаархаж байна гэж ойлгож болох уу?

 

-Нэг УИХ-ын гишүүн сонинд гарсан мэдээллийг шалгаж өг гэж хуулийн байгууллагад хандсан байгаа юм. Тэр хүн ямар намын хүн гэдэг нь хүн бүрт тодорхой. Мөн тодорхой тэмцлийн хүрээнд зохион байгуулалттай мэдээлэл тарааж байгаа хүмүүс МҮЭХ-ны хуучин Ерөнхийлөгчтэй холбоотой, хамтран ажилладаг хүмүүс байгаа юм.  Гэхдээ бид энэ намыг арай ч МҮЭХ-ны хараат бус байдалд халдахгүй байх гэж бодож байна. Хэрэв МҮЭХ-ны нэр хүндэд сөргөөр хандах, хараат бус байдалд нь халдахыг оролдож байгаа бол түүнийгээ таслан зогсоохыг хүсч байна. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Баасанхүү сүүлийн үед оролцохгүй юмгүй болж. Олон туулай хөөгөөд нэр төрөө алдахын нэмэрдээ. Одоо жаахан цэгцэрэх хэрэгтэй гэж ах нь зөвлөе.
2017-10-29