Каталоны бүрэн эрхийг цуцалж, тэргүүнийг нь огцруулна
2017-10-27

Испанийн эрх баригчид хууль бусаад тусгаар улс болох асуудлаар бүх нийтийн санал хураалт зохион байгуулсан Каталоны тэргүүн Карлес Пуждемонтыг албан тушаалаас нь огцруулахаар хэлэлцэж буй талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Каталоны тэргүүн Карлес Пуждемонт

 

Мадрид мөн Каталоны өөртөө засах эрхийг нь хүчингүй болох асуудал дээр санал нэгдээд буй гэнэ.

 

Каталоныг заасан хугацаанд саналын дүнгээ “хүчингүй” хэмээн зарлахгүй бол “Каталоныг өөртөө засах эрхийг цуцалж, улмаар Мадридаас шууд удирдах болно” хэмээн Ерөнхий сайд Ерөнхий сайд Мариано Рахой өмнө нь сануулсан билээ.

 

Харин дээрх мэдэгдлийн дараахан Каталоны тусгаар тогтнолын хөдөлгөөнөөс “Бид тусгаар улс болох хүртлээ хэзээ ч зогсохгүй. Ухрах байсан бол энэ бүхнийг хэзээ ч эхлүүлэхгүй байсан юм” гэж мэдэгдэв.

 

Испанийн Каталон мужид энэ сарын 1-ны өдөр “Бие даасан тусгаар улс” болох асуудлаар бүх нийтийн санал асуулга болсон. Санал асуулгад оролцсон 2.2 сая иргэний 90 хувь нь “Тийм” хэмээн хариулж Каталоныг бие даасан тусгаар улс болохыг дэмжжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин