Амьддаа бие биеэ хайрлахын шалтгаан
2017-10-27

 

“Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ”, “Залуус дүү нартаа хүргэх шүлэг” зэрэг сурагч байхдаа л цээжилсэн бидний танил шүлгүүдийн эзэн Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбарын 60 жилийн ой энэ жил тохиож байгаа. Монголын ард түмний оюун санаанд тодоос тод гэрэлтэх од тэрбээр 42 насандаа хорвоог орхисон ч ард түмнийхээ дунд уран бүтээлээрээ мөнхөрсөн нэгэн. Өнөөдөр Монголын уран зургийн галерейд “Амьддаа биед биеэ хайрла, хүмүүс ээ” түүний зурсан зургийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийлээ.

 

Мөн энэ үеэр түүний шүлгүүдээс түүвэрлэсэн “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ”, “Бурханы мэлмий”, “Гол ус намуухан урсана”, “Миний захианууд”, “Оюун санааны яруу найраг” зэрэг таван цуврал номын нээлт болов. Нээлтэд найрагчийн гэргий Н.Борхүүхэн, түүний үр хүүхдүүд болон зохиолч, яруу найрагчид хүрэлцэн ирсэн байлаа.

 

Яруу найгагчийн бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл үргэжлэх юм байна. Түүнчлэн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал, "Миний мэдэх Очирбатын Дашбалбар" эссэ бичлэгийн уралдааны ялагчдад шагнал гардууллаа. Мөн өнөөдөр түүний шинээр хэвлэгдсэн бүх ном хямдралтай зарагдах юм байна. Түүний зурсан зугийг сонирхож, түүний номыг уншин амьддаа бие биеэ хайрлахын шалтгааныг тайлаарай.

 

Р.Дулам

 

Shuud.mn
Сонин хачин