Клуниг сайн аав хэмээн Мэтт Дэймон магтав
2017-10-27

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни болон Британийн Хүний эрхийн өмгөөлөгч Амаль Клуни нар өнгөрсөн өнгөрсөн зургаадугаар сард эцэг, эх болсон билээ.

 

 

Жүжигчин эр хүүдээ Александр харин охиндоо Элла хэмээн нэрийдсэн юм.

 

Өнөөг хүртэл хос ихрүүдээ олон нийтээс ихэд нууцалж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд жүжигчин эр “CNN” агентлагт ярилцлага өгөх үеэрээ ганцхан удаа хүүхдүүдийнхээ талаар ам нээж байсан юм.

 

Тэгвэл Клунигийн хамгийн сайн найз, жүжигчин Мэтт Дэймон өчигдөр “ELLEN” шоунд оролцсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Жүжигчин эр ярилцлагынхаа үеэр “Клуин их сайн аав. Тэр хүүхдүүддээ их анхаарал хандуулдаг. Гэхдээ намайг яаж гүйцэх билээ. Учир нь би чинь гурван хүүхэдтэй” хэмээгээд Би одоо хүртэл Клунигийн хүүхдэд бэлэг өгөөгүй байна. удахгүй бэлэг өгөх болно” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин