Чуулганы хуралдаан өндөрлөлөө
2017-10-27

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Ажлын хэсгээс оруулж ирсэн санал тус бүрээр санал хураалт явуулав. 

 

Өнөөдрийн хуралдаанд гишүүдийн ирц хангалтгүй байсан. Тиймээс  ч О.Баасанхүү гишүүн "Ангийн андууд ирцээ бүрдүүлэхгүй бол би "live" хийнэ шүү. Бусдын өмнөөс кноп дарахгүй шүү" гэдгийг анхааруулж байсан. Үдээс хойшхи хуралдаан өглөөний ирцээр хуралддаг хэдий ч санал хураалт явуулахад ирц хангалтгүй байснаас ийнхүү ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин