О.Ууганбаатар 1/4 шигшээд шалгарлаа
2017-10-27

 

-81 кг-д зодоглож байгаа манай тамирчин О.Ууганбаатар 1/8 шигшээдээ Германы тамирчин Доминик Ресселтэй учраа тааран барилдлаа. Германы тамирчны хувьд энэ жилийн ЕАШТ-ий мөнгөн медальтай 24 настай тамирчин юм. Барилдаан эхлээд удаагүй байхад хоёр бөх хоёулаа эхний шидо торгуулиа авсан. Харин үүнээс хойш манай бөх арай илүү идэвхи санаачлагатай бйаж чадсанаар 1:17 минут цаг дуусахад үлдээд байхад хоёр дахь шидо торгуулийг эсрэг тамирчнаас салгаж чадлаа. Улмаар барилдааны үндсэн цаг дууссан юм. Нэмэлт цагт манай бөх барилдааны санаачлагыг бүрэн хяналтдаа байлгаж, удирдаж барилдаж байлаа. Нэмэлт цагийн барилдаан 2:12 секунд үргэлжилсэн бөгөөд уг барилдаанд манай бөхийн мэхний оролдлого их байсан. Ингээд эсрэг тамирчинд гурав дахь торгуулийг нь өгснөөр манай бөх ялалт байгуулсан юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин