Богд ууланд 265 автомашины зогсоол ашиглалтад орлоо
2017-10-28

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Богдхан уулын дархан цаазат газар, Зайсангийн аманд 265 авто машины зогсоол ашиглалтад орлоо. Аялал жуулчлалын зориулалтаар нийт 2.05 км урт, замын зорчих хэсэг нь 7 метр өргөн, нэг талдаа 2.25 метр өргөн явган хүний зам, дугуйн замтай,  гэрэлтүүлэг, борооны усны шугамтай иж бүрэн замыг өргөтгөн шинэчилж, ашиглалтад оруулав. 

Нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байдгаас хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5000- 10 000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 авто машин Зайсангийн аманд түгжрэл үүсгэдэг.

Зориулалтын зам, тохижилт байхгүйгээс иргэд хог хаях, замгүй газраар аялах, ил задгай бие засах, хавар, намрын хуурайшилт ихтэй үед гал түймэр гарах, түймэр унтраах машин техник орж гарах орц, гарц хаагдах зэрэг хүндрэлүүд үүсдэг байв.

1975 онд ашиглалтад орсноосоо хойш засвар шинэчлэлт хийгдээгүй байсан тус замыг өргөтгөн шинэчлэснээр авто замын ачаалал тодорхой хэмжээгээр буурч, иргэдийн ая тухтай амарч зугаалах нөхцөл бүрдэж, тухайн бүсийн иргэдийн аюулгүй байдал, амьдрах орчин сайжирч, тоосжилт буурахаас гадна зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахуун хэмнэх нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой юм.

Тус бүтээн байгуулалтыг "Наран булаг Хан" ХХК гүйцэтгэжээ.

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
irgen:
manaihan hezee um hiij surah ve ???? zogsool bariad ergen toiron ovoolson shoroo ??!!! ter orchiniig chin saihan tohijuulj bolno doo, zulegjyyleh zasah geed ,,,orchinii tohijilt hiij surahgui umaa,,,hiisen um chin tohijiltgui bolohoor goe haragdahgui baina
2017-10-29

Зочин:
IREEDUID HOT HOORONDIIN TEEVER HOT DOTORH TEEVER GEH YALGAA BAIHGUI BOLNO
2017-10-29
Зочин:
Утаандаа анхаар
2017-10-28
Зочин:
zaisangiin olon avtobusnaas zarlmiig ni tiish ni yavuulaach mashingui humuus ni ochihgui yum uu
2017-10-28
өвгөн:
Гүйлцээгээрэй баярлав
2017-10-28
Erdene:
bayr hurgei .ulaanbaatar hot maani ulam saihan bolooroi!
2017-10-28
уншигч:
ногоон байгууламж, орчин үеийн ариун цэврийн байр барьчихвал боллоо доо, аан тийм, бас хогийн сав. хэдэн газарт ТҮЦ ажиллуулах эрхийг нь өгөөд харин жорлон, хогийн савыг нь хариуцдаг болчихвол зүгээр юм уу
2017-10-28