“Аз жаргалтай Улаанбаатар хот” хөшөөг байршууллаа
2017-10-28

Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажлууд шат дараатайгаар хийгдсээр байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр “Аз жаргалтай Улаанбаатар хот” чимэглэлийн хөшөөг Сөүлийн гудамжинд байршууллаа. Хөшөөг уран барималч Л.Гантөмөр, Т.Даваасамбуу нар бүтээсэн байна.

 

 

“Улаанбаатар хотод зүлэг талбай, барималууд дутмаг байдаг. Нийслэлийн удирдлагуудын санал болгосноор энэхүү баримал маань хийгдсэн. Аз жаргалтай гэр бүлийг харуулсан бүтээл байгаа. Хотын өнгө үзэмжинд эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна. Хөшөөг холимог техникийн аргаар хийсэн” хэмээн Уран барималч Т.Даваасүрэн ярилаа.

 

Нийслэлийн хэмжээнд нийт 230 гаруй хөшөө дурсгал, түүхт газрууд байдаг аж. Үүнээс хувь хүний болон тэмдэглэлт үйл ажиллагаатай холбоотой 80, хот чимэглэлийн зориулалтаар бүтээсэн 80 гаруй уран баримал, хөшөө байгаа юм. Үүний дийлэнхийг хуучны барилмал эзэлдэг юм байна.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлчүүддээ нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойн баярын мэндийг хүргэн мэндчилье. Өнөөдөр бид жижиг боловч аз жаргалтай Улаанбаатар гэсэн өгүүлэмжтэй гурван хөшөөг Сөүлийн гудамжинд байршуулж байна. Аливаа хотод өгүүлэмжийн хувьд хялбар, хүмүүст хүрдэг хөшөө дурсгалаар баян байдаг. Улаанбаатар хотод ихэвчлэн нэр төртэй хүмүүсийн барималууд байгаа. Одоо бол нийслэлээ илүү орчин үеийн хот болгож, илүү амьдралад ойрхон жижиг, хөөрхөн өгүүлэмжтэй хөшөөнүүдийг үргэлжлүүлж хийнэ гэсэн бодолтой байгаа. Мэдээж бид дэд бүтэц, зам өргөтгөх, барилга байгууламжаа барих хэрэгтэй. Гэхдээ хот маань өөрөө хүмүүсийг амьдрахад таатай, сэтгэлд дурсамж үлдээх гудамжуудыг бий болгох шаардлагатай. Бүх зүйлийг өөрчилж, шинэчлээд байх биш хотынхоо 60, 70, 80-аад оны гудамжуудыг хуучнаар сэргээх, байшингуудыг хүчитгэх ажлуудыг хийх хэрэгтэй. Мөн хуучин байшин, барилга байгууламж, гудамж талбайг орчин үеийн барилгын болон архитектурын шийдэлтэй хэрхэн хослуулах вэ гэдэг дээр нэлээд анхаарч ажиллана” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.   

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ингэж дэмий юманд мөнгө урсгахаа больё.Багш эмч нарынхаа цалинг нэм.Бусад төрийн болон барааны үнэ нэмэхийг хатуу хоригло.Долларынхаа ханшийг бууруул.Юу яасны чинь азжаргалтай УБ. Наана чинь амьдарч буй хүмүүс тарчилж байна.Ирээдүй нь бүрхэг б.на.
2017-10-29
Зочин:
ENE SANDAL CHINI SEOUL XOTIIN DONGDAEMUND LOTTE FITIN URD BAIFAG SHTEE.MONGOLCHUUDAA BARIMALCHIDAA TA NAR BITGII ENE TENDEES YM XULGAILJ ONIGOOND OROOD BAIGAACH.BARIMALCHID NERTEO XULGAICHUUD.
2017-10-29
Зочин:
Утаандаа анхаараач ээ хөшөө цөөдөөгүй
2017-10-28
Зочин:
yu tavisan yum be ineedtei yumnuud bna
2017-10-28
yamaar ch yum be dee:
ene uneheer heregtei bsan u.esvel 1 zamaa shoroonoos ni salgaj tsementleh bsan u.
2017-10-28
Иргэн:
Утаагаар хордуулж алж байж АЗ жаргалтай гэх мэтээр доромжлоод байгаа юм уу. тавлаад байгаа юм уу
2017-10-28
зочин:
Утаанд хордоод ,өрд баригдаад Батболдоос бусалднь баргар л бна шүү
2017-10-28
irgen:
en yagaan um yu ve, hongon amdraltaai hymyysiin ilerhiilel maygiin um , muuhai baina
2017-10-28
irgen:
en yagaan um yu ve, hongon amdraltaai hymyysiin ilerhiilel maygiin um , muuhai baina
2017-10-28